ОХУ-ын зүгээс Украин улс руу чиглэсэн дайн эхлүүлээд нэлээд хугацаа өнгөрч Украин улсын тодорхой хэмжээний газар нутгийг эзлэн аваад байгаа билээ. Тэгвэл нийслэл болох Киев хотоо хамгаалахын тулд их сургуулийн оюутнууд сайн дураараа армид элсэж байна. Тэдний хэлж буйгаар сайн дурынхан гурван хоногийн түргэвчилсэн цэргийн сургалтад хамрагдаад шууд дайны халуун бүс рүү илгээгдэж байна гэнэ.
Оюутан дайчдын төлөөлөл болсон 18 настай эдийн засгийн чиглэлээр суралцаж байсан Дмитрий Кисиленко: “Би одоо хүүхэд биш. Эх орноо хамгаалах үүрэгтэй. Надтай хамт 19 настай манай найз бас армид нэгдсэн. Би бэлтгэлийн хугацаанд буу ашиглаж мөн дайны талбар дээр ямар үйлдэл гаргах тухай сурсан. Дайны эхний өдрүүдэд би эцэг эхийнхээ хамт гар аргаар молотов коктел хийж армид нийлүүлж байсан. Гэхдээ би ч гэсэн бусдын адил эх орныхоо төлөө тулалдах үүрэгтэй гэдгээ ухаарсан. Армид элсэх болсон тухайгаа эцэг эхдээ хэлэх үед надаар бахархаж байсан. Гэхдээ аав минь надад баатар болох гэж хэт их хичээх хэрэггүй тухай захисан. Хүн бүр дайны талбар дээр үхэхээс айдаг. Би ч гэсэн айж байна. Тийм учраас би энэ бүхнийг хурдан эцэслэж их сургуульдаа үргэлжлүүлэн сурч мөрөөдлийнхөө төлөө зүтгэмээр байна” гэжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (3)