ОХУ-ын эхлүүлсэн Украин улс руу чиглэсэн дайн дэлхий нийтийн анхаарлыг татаад хоёр долоо хоног өнгөрч байна. Тэгвэл та бүхэнд одоо идэвхтэй өрнөж буй сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн багадаа 1,000 хүний амь насанд хүрсэн дайнуудын жагсаалтыг хүргэж байна.
- Афганистаны мөргөлдөөн - 1978 онд эхэлсэн бөгөөд 1,450,000-2,084,468 хүний аминд хүрсэн
- Мьянмарын дотоод зөрчилдөөн - 1948 онд эхэлсэн бөгөөд 150,000-210,000 хүний аминд хүрсэн
- Йемен хямрал мөн иргэний дайн (Йемен, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират) - 2014 онд эхэлсэн бөгөөд 377,000 хүний аминд хүрсэн.
- Тигрей дайн (Этиоп, Эритрей, Судан) - 2020 онд эхэлсэн бөгөөд 23,610-100,000 хүний аминд хүрсэн
- Орос-Украины дайн - 2014 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 13,300 хүний аминд хүрсэн
- Сомалийн иргэний дайн (Сомали, Кени) - 1991 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 506,000 хүний аминд хүрсэн
- Сирийн иргэний дайн - 2011 онд эхэлсэн бөгөөд 500,000-606,000+ хүний аминд хүрсэн
- Иракийн мөргөлдөөн - 2003 онд эхэлсэн бөгөөд 328,000-1,215,000+ хүний аминд хүрсэн
- Өмнөд Суданы үндэсний хүчирхийлэл - 2011 онд эхэлсэн бөгөөд 386,000-400,000 хүний аминд хүрсэн
- Боко Харамын бослого (Нигери, Камерун, Нигер, Чад) - 2009 онд эхэлсэн бөгөөд 358,000 хүний аминд хүрсэн
- Дарфурын дайн (Судан) - 2003 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 301,000 хүний аминд хүрсэн
- Колумбын мөргөлдөөн (Колумб, Венесуэл) - 1964 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 221,000 хүний аминд хүрсэн
- Итуригийн зөрчил (Бүгд Найрамдах Ардчилсан Конго) - 1999 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 64,000 хүний аминд хүрсэн
- Мексикийн хар тамхины дайн - 2006 онд эхэлсэн бөгөөд дайны талбар дээр 62,000 хүн нас барсан бол 358,000-400,000 хүн гэмт хэргийн улмаас амиа алдсан
- Магриб дахь бослого (Алжир, Буркина Фасо, Чад, Ливи, Мали, Нигер, Тунис, Того, Бенин, Кот-д’Ивуар) - 2002 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 29,000 хүний аминд хүрсэн
- Кивугийн зөрчил (Бүгд Найрамдах Арчилсан Конго, Руанда, Бурунди) - 2004 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 23,000 хүн нас барсан
- Нигерийн олон нийтийн мөргөлдөөн - 1998 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 17,156 хүний аминд хүрсэн
- Малигийн дайн - 2012 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 15,000 хүний аминд хүрсэн
- Нигерийн дээрэмчдийн мөргөлдөөн - 2011 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 12,000 хүний аминд хүрсэн
- Төв Африкийн Бүгд Найрамдах улсын иргэний дайн - 2012 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 9,000 хүний аминд хүрсэн
- Кабо Делгадо дахь бослого (Танзани, Мозамбик) - 2017 онд эхэлсэн бөгөөд дор хаяж 5,000 хүний аминд хүрсэн
- Оромогийн мөргөлдөөн (Этиоп) - 1973 онд эхэлсэн бөгөөд 3,000-8,900 хүний аминд хүрсэн
П.Тамир
Сэтгэгдэл (5)