ОХУ-ын Украин улс руу түрэмгийлэн зэвсэгт халдлага үйлдсэнтэй холбогдуулан дэлхийн томоохон брэндүүд ОХУ дахь үйл ажиллагаагаа ээлж дараалан зогсоосоор байна.
Тэгвэл дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ ресторануудын нэг болох МкДоналдсын зүгээс ОХУ дахь бүх ресторан болон кафегаа хааж байгаагаа мэдэгдлээ. ОХУ даяар 847 ширхэг МкДоналдсын салбар ресторан байдаг бөгөөд 62,000 гаруй Орос хүмүүсийг ажлын байраар хангадаг байв.
Харин Старбаксын зүгээс өмнөх мягмар гарагт ОХУ-д байрлалтай бүх кафегаа түр хугацаагаар хааж буйгаа мөн мэдэгдлээ. Гэхдээ Старбаксын ажилчид болох 2,000 гаруй Орос иргэдэд компаны зүгээс энэхүү хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж байхаар тохиролцсон гэнэ. Кока-Кола компаны зүгээс ч мөн адил ОХУ-руу бүтээгдэхүүн нийлүүлэлтээ дайны нөхцөл байдлаас хамааран тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгджээ. Мөн манай оронд үйл ажиллагаагаа явуулдаг KFC болон Pizza Hut-ын салбар ресторанууд ОХУ-д түр хугацаанд хаагдаж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)