АНУ-ын Айова мужид байрлах ахлах сургуулийн гадаа зэвсэгт халдлага болж нэг хүүхэд амиа алдаж хоёр хүүхэд шархадсан байна. Нас барсан 15 настай хүүгийн хувьд тус сургуулийн сурагч биш байсан бол шархадсан 16 болон 18 настай охид уг сургуулийн сурагчид байжээ. Одоогийн байдлаар эмнэлэгт хүргэгдсэн охидын биеийн байдал хүнд байгаа юм байна. Энэхүү хэргийг замын хажуугаар өнгөрч байсан машинтай хүмүүс үйлдсэн бөгөөд сургуулийн хажуугаар зөрөх үедээ ийнхүү гал нээсэн гэнэ. Цагдаагийн ажилчид хэд хэдэн хүнийг уг хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд гэрчүүдээс мэдээлэл авч, хэргийн тухай мөрдлөгийг идэвхтэй үргэлжлүүлж байна. Буун дуу гарснаас хойш энэхүү сургууль хэсэг хугацаанд битүүмжлэгдсэн боловч цагдаа нар орчин тойрныг аюулгүй хэмээн үзсэнээр хүүхдүүд гэр гэртээ аюулгүй харьцгаажээ.
Эх сурваалж: CNN