Орос Украины гурав дахь удаагийн хэлэлцээ Беларусийн Беловежская Пушад эхэлж байна. Украины төлөөлөгчдийн тэргүүн Михаил Подолякийн мэдэгдсэнээр хэлэлцээнд оролцох бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй байна. Хэлэлцээ эхлэхийн өмнөхөн Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, төлөөлөгчдийн тэргүүн Михаил Подоляк өөрийн твиттэр хуудсаар дамжуулан дайны бөмбөгдөлтөд өртсөн суурингийн зураг тавиад “XXI зууны варварууд. ОХУ Украины 202 сургууль, 34 эмнэлэг, 1500 гаруй орон сууцын барилга сүйтгэв. Үр дагаварт нь манай улсын 900 гаруй суурин гэрэл, ус, дулаанаар гачигдаж байна. Оросын арми бусад армитай хэрхэн тулалдахаа мэддэггүй юм байна, харин энгийн иргэдийн алахдаа сайн юм байна” хэмээн жиргэжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (31)