Австрали улсын хамгийн их хүн амтай хот болох Сиднейд сүүлийн үед тасралтгүй орж буй их хэмжээний аадар борооны улмаас 17 хүний амь нас эрстээд байна. Ихэвчлэн Австрали улсын зүүн хэсгээр үер бууж байгаа бөгөөд олон мянган хүний орох орон, машин гэх зэрэг их хэмжээний хөрөнгө гэмтэж мөн устаад байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд аадар бороо зогсохгүй үргэлжлэх төлөвтэй байна.
Үерийн улмаас сүйдсэн бүтээн байгуулалтуудыг сэргээн засварлахад хэдэн сарын ажил орох бөгөөд одоогоор 1.5 сая америк долларыг сайн дурын үйл ажиллагаанаас босгоод байгаа гэнэ. Одоогоор Австрали улс ард иргэдээ гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байгаа ба тус улс хоёр жилийн турш хаалттай байсан хилээ өмнөх хоёрдугаар сард нээсэн билээ.
Эх сурвалж: CNN