ОХУ-ын зүгээс эхлүүлээд байгаа Украин улс руу чиглэсэн зэвсэгт халдлагын улмаас дэлхийн ихэнх том брэндүүд болон спортын холбоонууд ОХУ-тай холбоотой бүх үйл ажиллагаагаа хязгаарлаж эхлээд байгаа билээ.
Тэгвэл уг эсэргүүцэл улам хүрээгээ тэлсээр Олон улсын муурын холбооны зүгээс ОХУ-аас гаралтай мууруудыг олон улсын үзэсгэлэн болон тэмцээнүүдэд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн ОХУ-д мэндэлсэн мууруудад тус холбооны зүгээс олон улсад хэрэглэгддэг удмын бичгийг олгохгүй юм байна. Энэхүү шийдвэрээс болж ямар ч буруугүй амьтад хохирч байгаа тул хүмүүс их хэмжээгээр шүүмжилсээр байна.
П.Тамир
Сэтгэгдэл (2)