Орос-Украины хоёр дахь удаагийн хэлэлцээ Улаанбаатарын цагаар 23.00 цагт Беларусийн Беловежская Пушад эхэллээ. Хоёр дахь хэлэлцээг хийх хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй, Гомель хотод болсон хэлэлцээний бүрэлдэхүүн хэвээр байв. Хэлэлцээ эхлэхийн өмнө хоёр орны төлөөлөгчид гар барин мэндэлцгээж байсныг хэвлэлүүд онцолж байлаа. Хэлэлцээ эхлэхэд хоёр талууд өөрсдийн байр сууриа илэрхийлцгээсэн бөгөөд Украины талын шаардлагыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Михаил Подоляк танилцуулсан ажээ. Хоёр дахь шатны хэлэлцээгээр Украины тал
1.Нэн даруй гал зогсоох.
2.Цэргийн гэрээ.
3.Энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор нээх гэсэн гурван асуудлыг хөндсөн билээ. Украины төлөөлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Михаил Подоляк хоёр тал гурав дахь шатны хэлэлцээг хийнэ гэдгийг онцлоод энэ удаагийн хэлэлцээгээр хүмүүнлэгийн коридор нээхэд хоёр тал тохиролцсон гэдгийг хэллээ.
Харин ОХУ-ын төлөөлөгчдийн тэгүүн Владимир Мединский Оросын талын шаардлагыг танилцуулжээ. Оросын тал цэрэг техникийн, хүмүүнлэгийн, улс төрийн гэсэн гурван чиглэлээр санал тавьсан байна. Мединскийн хэлснээр “мөргөлдөөнийг цаашид улс төрийн аргаар зохицуулах асуудлыг нарийвчлан хэлэлцсэн” ажээ.
П.Тамир
Сэтгэгдэл (2)