Дэлхийн хамгийн алдартай спортын видео тоглоомуудыг бэлгэн гаргадаг АНУ-ын EA Sports компанийн зүгээс ОХУ-ын эхлүүлээд буй Украин улс руу чиглэсэн зэвсэгт халдлагын үр дүнд тэдний эсрэг арга хэмжээ авахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
Тэд хөлбөмбөгийн хамгийн алдартай тоглоом болох FIFA 22 тоглоомоосоо ОХУ-ын шигшээ баг болон, ЦСКА Москва, Спартак Москва, Зенит гэх мэт Орос клубуудыг, мөсний хоккейн NHL 22 тоглоомоосоо Беларусь болон ОХУ-ын шигшээ багуудыг тус тус хасаж байгаа юм байна.
EA Sports компани нь эдгээр тоглоомуудаас гадна Формула 1-ийн F1, америк хөлбөмбөгийн Madden NFL, UFC, NBA Live гэх мэт видео цуврал тоглоомуудыг жил бүр шинэчлэн хийдэг.
П.Тамир