Энтони Уокер гэх Канад залуу хэдхэн долоо хоногийн өмнө комедиан, их сургуулийн оюутан, Монтреал хотод ачааны машины жолоочдын жагсаалыг зохион байгуулагч байсан бол өнөөдөр тэрээр Украин-Польшийн хил дээр тулан ирж харийн орны төлөө тулалдахаар болоод байна.
Тэрбээр Канад улсад нэлээд алдар хүндтэй бөгөөд Украин улсын армид элсэн орохоор Унгар улс руу нисэж тэндээсээ машинаар дайны талбарт очоод байгаа юм. Энтони Уокер нь урьд өмнө нь цэргийн алба хааж байгаагүй дайн байлдааны тухай ямар ч туршлагагүй нэгэн ба эхнэр болон 2, 4, 7 настай хүүхдүүдээ гэртээ үлдээгээд Украин улсын төлөө тулалдах сайн дурын гадаадын иргэдийн эгнээнд нэгдэхээр шийдсэн гэнэ.
Уг үйлдлийнхээ талаар тэрбээр: “Намайг амьд байх хугацаанд миний эх орон руу хэн нэгэн дайрч байгаагүй. Канад улсын иргэд маш азтай гэсэн үг. Харин Украин улсад өрнөж буй зэвсэгт халдлагыг тухай сонсоод би өөрсдийгөө Украины ард түмний оронд тавьж үзсэн. Хэрэв канадчууд ийм нөхцөл байдалд орсон бол хэн нэгэн бидэнд туслаасай гэж туйлын ихээр хүсэх байсан. Ийм учраас би украинчуудад туслахыг хүссэн.” гэжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (4)