Энэ оны хоёрдугаар сарын 16-нд Порше, Бентли гэх мэт компаниудын үйлдвэрлэсэн 4,000 ширхэг тансаг зэрэглэлийн авто машиныг тээвэрлэж явсан карго зөөх зориулалттай хөлөг онгоцонд гал гарч бага багаар далайд живж эхэлсэн.
Гал гарах үед уг хөлөг онгоц нь Герман улсаас АНУ-ын чиглэлд явж байсан бөгөөд хөлгийн багийн 22 гишүүд ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй ба гал гарсан даруйд аврах ажиллагааны баг тэднийг аварсан гэнэ. Харин тээвэрлэгдэж явсан барааг зөөвөрлөх боломж байгаагүй бөгөөд тэд хөлөг онгоцны хамт хоёр долоо хоногийн турш шатсаны эцэст Атлантын далайн 3,500 метрийн гүнд живсэн байна.
Тэдгээр машинууд даатгалд хамрагдсан байсан ба ойролцоогоор 155 сая ам.долларын өртөгтэй гэнэ. Мөн хөлөг онгоцноос ямар нэгэн шатахуун, тос асгарч далайн усыг бохирдуулаагүй боловч далайн гүнд хөлөг онгоцны шатахуун хадгалах сав нь гэмтэж хорт бодис задрах магадлалтай.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)