ОХУ-ын Украин дайрсан эхний өдөр Одесс хотоос 70 милийн зайд байдаг Могойн арал дээр тулаан өрнөсөн Энэ арлыг хамгаалж байсан 13 хилчин оросын байлдааны хөлөг онгоцны зэвсгээ хураалгаад бууж өгөх тушаалын хариуд “Там руу тонилцгоо” хэмээсэн аудио бичлэг цахим орчинд түгсэн бөгөөд үүнээс хойш эдгээр хилчидтэй холбоо тасарсан гэдгийг Украины Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн дууссаны дараа Могойн арлыг хамгаалан амь үрэгдсэн эдгээр 13 цэрэгт баатар цол нэхэн олгон хэмээн мэдэгдэж байсан билээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас эдгээр хилчдийг амьд бөгөөд, арлыг хамгаалахаар ирсэн Украины нэмэлт хүчний 82 цэргийн хамт зэвсгээ хүлээлгэн бууж өгсөн хэмээн мэдэгдээд байгаа юм.
Украины тэнгисийн цэргийн алба ОХУ-ыг халдлагын дараа байлдааны бус, хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэхээр арлыг зорьсон хөлөг онгоцны багийн гишүүдийг дагалдан явсан хоёр санваартны хамтаар барьцаалсан явдлыг нь хууль бус хэмээн буруутгаад байгаа юм. Тэд “Цэргийн үүрэг гүйцэтгээгүй, иргэний хөлөг онгоцыг хууль бусаар хураан авсан нь дайны дүрэм, ёс заншил, олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл” хэмээн анхааруулжээ.
П.Тамир