НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онцгой чуулган манай улсын цагаар өчигдөр 22.00 цагт эхэлсэн. Энэ чуулганы үеэр Украинаас НҮБ-т суугаа төлөөлөгч Сергей Кисляц ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Адольф Гитлер”-тэй зүйрлээд, стратегийн зэвсэглэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн шийдвэрийг нь “галзуурал” хэмээв. Тэрбээр энэ индэр орос цэргийн ээжтэйгээ харилцсан мессежийг уншиж сонсгосон юм.
Украинд хийсэн ОХУ-ын түрэмгийлэлд татагдан орсон энэхүү орос цэрэг нас барахынхаа өмнөхөн ээж рүүгээ “Ээж ээ би Украинд байна. Энд жинхэнэ дайн болж байна. Би айж байна. Бид хотыг бүхэлд нь, тэр ч байтугай энгийн иргэдийг онилон бөмбөгдөж байна” гэсэн мессеж бичсэн байсныг НҮБ-ын индэр дээрээс бүх дэлхий нийтэд сонордууллаа. Амиа алдсан энэ цэргийн ээж “Миний хүү яагаад чимээгүй байв аа” гэхэд “Биднийг хээрийн сургуулилтад явуулаагүй. Би Крымд биш, Украинд байна. Дайн байсан байна” хэмээн хариулсан байсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (7)