Беларусийн Гомель мужид болсон ОХУ-Украины хэлэлцээний эхний шат дуусч, хэлэлцээнд оролцсон албаны хүмүүс зөвлөлдөх уулзалтад оролцохоор нийслэлүүд рүүгээ буцлаа хэмээн Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк хэлснийг Риа агентлаг эш татан уламжиллаа. Талууд хоёр дахь шатны хэлэлцээ эхлэхээс өмнө нэмэлт зөвлөлдөх уулзалтууд хийхээр ийн нийслэл рүүгээ буцсан гэдгийг тус агентлаг онцоллоо. Беларусийн Гадаад хэргийн сайд Макейн хэлснээр Орос-Украины дараагийн хэлэлцээ хоёр хоногийн дараа болно.
Сэтгэгдэл (2)