Зүүн Африкийн 45 сая гаруй хүн амтай Уганда улс коронавирусын вакцин хийлгээгүй иргэддээ хуулийн хариуцлага хүлээлгэхээр болжээ. Тус улсын парламентын эрүүл мэндийн холбоо мягмар гарагт мэдээлсэнээр вакцинжуулалтад хамрагдаагүй насанд хүрсэн 4 сая гаруй иргэнийг зургаан сар шоронд хорих эсвэл 1,137 ам.доллараар (3.2 сая төгрөг) торгох шийтгэлийг оногдуулах хуулийн төслийг хэлэлцсэн гэнэ.
Уганда улс нь өмнөх оны гуравдугаар сараас вакцинжуулалтын аяныг эхлүүлсэн бөгөөд хоёр жил гаруй хаалттай байсан сургууль, худалдаа арилжаа гэх мэт олон нийтийг хамарсан байгууллагуудынхаа үйл ажиллаггаг өмнөх сард эхлүүлсэн. Одоогийн байдлаар Уганда улсад 15 сая гаруй хүн вакцинд хамрагдаж, 163,000 халдварын тоо бүртгэгдэж, 3,500 хүн цар тахлаас болж амь эрстээд байна.
Эх сурвалж: CNN