ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин улсад дайн зарлаж байгаагаа мэдэгдсэнээс хойш дэлхийн олон улс өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Харин БНХАУ ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байсан бөгөөд тус хэрхэхийг дэлхий нийтээр хүлээж байв. Тиймээс БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэдхэн цагийн өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярих ярианы агуулга анхаарлын төвд байлаа. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын хийсэн алхмыг үндэслэлтэй хэмээн хэлснийг AFP онцоллоо. Ярилцлагын үеэр Ван И "БНХАУ бүр орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж ирсэн. Украины асуудал ээдрээтэй, түүхэн ярвигтай асуудлуудтай гэдгийг бид бас харж байна. ОХУ өөрийн улсын аюулгүй байдалдаа санаа зовниж байгааг БНХАУ ойлгож хүлээн авч байна" хэмээжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (9)