Украин улсын Ерөнхийлөгч В.Зеленский өөрийн твиттэр хуудсаараа дамжуулан Украин цэргүүд Чернобылийг амиараа хамгаалж байна гэж мэдэгдлээ. Тэрбээр, "Оросын эзлэн түрэмгийлэгчид Чернобылийн атомынцахилгаан станцыг булаан авахаар оролдож байна. 1986 оны эмгэнэлт явдлыг дахин давтахгүйн төлөө манай цэргүүд амиа өгч байна. ОХУ-ын түрэмгийлэл бол зөвхөн Украин гэлтгүй Европ даяар дайн зарласан явдал" хэмээн мэдэгдлээ.
Дашрамд дурдахад Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны дөрөвдүгээр сарын 27-нд осол гарч маш хүнд гарз хохирол амсч байсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)