Нэгдүгээр сарын 15-нд далай доорх галт уул дэлбэрч улмаар цунами үүссэнээр гурван хүний амь нас эрстэж олон зуун айл өрх гэр оронгүй болж Тонга улс их хэмжээний хохирол амссан.
Тэгвэл Уг дэлбэрэлтийн үр дүнд Фижи-Тонга улсуудын хооронд татсан 840 км урттай далай доорх интернет кабелийн утас гэмтсэн тул Тонга улс зөвхөн хиймэл дагуулын хязгаарлагдмал нөөцтэй болж дэлхий нийтийн мэдээллээс тусгаарлагдаад байсан билээ.
Энэхүү гэмтэл гарсан кабелийг сэргээн засварлах үйл ажиллагаа таван долоо хоногийн дараа дуусаж Тонга улсын иргэд өөрсдийн цахим хаягуудаараа дамжуулан мэдээлэл хүргэж, мөн өөр улсад амьдарч байгаа гэр бүлийн гишүүдтэйгээ холбогдож эхэлжээ. Анх уг асуудлыг шийдвэрлэхэд дөрвөн долоо хоног шаардлагатай гэж мэдээлж байсан хэдий ч галт уулсын дэлбэрэлт тооцоолсноос хүчтэй байж 80км кабелийг ашиглагдах боломжгүй болгосон байсан нь засварын ажлыг удаашрахад хүргэсэн байна.
Эх сурвалж: BBC