НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын гаргасан шийдвэртэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “ОХУ Донецк, Луганск мужуудын бүс нутгийн “Тусгаар тогтнол”-ыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн эрхт халдашгүй байдлыг зөрчсөн үйлдэл.
НҮБ-ын гишүүн орнууд дүрэм журмаа баримтлах ёстой. Түүнээс биш НҮБ-ын дүрэм, зарчмууд бол хоолны цэс биш. Сонгон хэрэглэх боломжгүй. Гишүүн орнууд бүгд түүнийг ягштал баримтлах ёстой. Нэг улсын цэрэг нөгөө улсын зөвшөөрөлгүйгээр нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн тохиолдолд үүнийг энхийг сахиулагчид гэж нэрлэх боломжгүй. Тэд энхийг сахиулагчид огтхон ч биш. НҮБ нв Аюулгүйн зөвлөл болон Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолуудын дагуу Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талд зогсоно. ОХУ галын шугамыг нэн даруй зогсоож, НҮБ-ын зарчмуудыг дагах хэрэгтэй” хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.
П.Тамир
Сэтгэгдэл (7)