Африк тивийг алтны олборлолтоороо тэргүүлдэг улсуудын нэг болох Буркина Фасогийн Баруун Өмнөд хэсэгт алтны уурхайд динамит дэлбэрч одоогийн байдлаар 60 хүн нас бараад байна.
Уг осол нь даваа гарагт тохиолдсон бөгөөд ойр хавийн моддыг үндсээр нь хуулж байшингуудыг нураасан маш хүчтэй дэлбэрэлт байжээ. Шархдаж бэртсэн хүмүүсийг нутгийн эмнэлгүүд рүү хүргэж ослын тухай мөрдлөгийг явуулахын тул уурхайг түр зуур хаасан байна. Нэг иргэнийг үл мэдэгдэх шалтгаанаар уг осолтой холбоотой хэмээн үзэж баривчилсан ба амиа алдагсдын дунд хүүхэд эмэгтэйчүүд ч байгаа гэнэ. Буркина Фасо улсын эдийн засгийн ихэнх хувийг алтны олборлолт бүрдүүлдэг бөгөөд 2020 онд 54 тонн алт олборлосон. Мөн уг салбарт 1.5 сая гаруй Буркина Фасогийн иргэд ажилладаг.
Эх сурвалж: BBC