ОХУ-ын Аюулгүйн зөвлөл өргөтгөсөн хуралдаанаа телевизээр шууд дамжуулан хийж, тэр хуралдааны дараа Ерөнхийлөгч Владимир Путин Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан. Энэ хуралдааныг Москвагийн цагаар 17.00 цагаас шууд дамжуулж эхэлсэн боловч үнэн хэрэгтээ монтажтай бичлэг байсан нь энэ өдрүүдэд ил болж байна. Учир нь 17.00 цагаас эхэлсэн гэх хуралд оролцсон Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн бугуйн цаг энэ хурал шууд биш байсан гэдгийг илчилж байгаа юм. Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хурал эхлэх үеийн дүрсэнд бугуйн цаг нь 11.45 цагийг зааж байгаа нь тод харагдана.
Москва хотын захирагч Сергей Собянины цаг 12.10 болж байгааг та бид харж байна.
Сергей Шойгу мэдээлэл хийх үед түүний бугуйн цаг 12.46 цагийг зааж байв.
Аюулгүйн зөвлөлийн хурлын дараа Ерөнхийлөгч В.Путин Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан хэмжээж байгаа ч энэ зарлигт хурал эхлэхээс өмнө гарын үсэг зуржээ. Учир нь түүний бугуйн цаггарын үсэг зурах үед 10.15 цагийг зааж байна. Аюулгүйн зөвлөлийн хурлыг 12 цагт эхэлсэн хэмээн үзэж байгаа юм.
В.Путиныг энэ хоёр улсын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурах үед Донецк болон Луганскийн удирдагч нар болох Денис Пушилин, Леонед Пасечник нар байлцсан. Тэдний бугуйн цаг 10.15, 10.17 цагийг зааж байсан нь баримт болон үлджээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (14)