Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулах явдал юм.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, эрх зүйн хэлтэст Актив пассив хариуцсан ахлах хуульчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Банкинд эх үүсвэр бүрдүүлэх, нөөцийн удирдлага, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
- Иргэний эрх зүй болон олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно;
- Хууль тогтоомжийн мэдлэг өндөр, хэлэлцээр хийх чадвартай;
- Англи хэлний өндөр мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах, хэлцэл хийх чадвартай байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет болон CV
- Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/
- Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
- Иргэний үнэмлэх /хуулбар/
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Оршин суугаа хорооны тодорхойлолт
Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү.
Анкет, материалыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /554/ Факс: (976)-11-7013-0602