Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдсантай холбогдуулан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өчигдөр хуралдсан билээ.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллийг ҮАБЗ сонссон бололтой. Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулсантай холбоотойгоор Н.Баяртсайхан ерөнхийлөгчийг ажлаа өгөх ёстой хэмээн ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга мэдэгдээд байсан юм. Өчигдрийн ҮАБЗ-ийн хуралдаанаар уг асуудлыг хөндсөн бөгөөд Н.Баяртсайхан ерөнхийлөгч чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэсэн мэдээлэл байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)