Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор махны өргөтгөсөн худалдааг аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулах гэж байна.
Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумдын төлөөлөл мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг Нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил тайлбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах аж.
Өргөтгөсөн худалдааг зохион байгуулагч Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд тус өргөтгөсөн худалдааны зорилго оршиж байгаа юм.