Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахтай зэрэгцэн тус үйлдвэрт ашиглах газрын тосыг хаанаас хангах вэ гэдэг асуудал үүсээд байсан. Тэгвэл энэ сарын 24-нд буюу өчигдөр "Петро матад Лимитед" компанийн XX талбайгаас газрын тос илэрсэн байна. Тодруулбал, Дорнод аймагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Петро Матад Лимитед" компанийн хайгуулын “Херон-1” цооногийн 2834 метрийн гүнээс газрын тос илэрсэн гэсэн мэдээллийг Уу уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өглөө.
Г.Нацаг