Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу олны мэдэхээр шилэн барилгыг хувьчлахаар болсон байна. Уг барилга нь 1997 онд ашиглалтанд орсон бөгөөд төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй аж. Нийт 14 давхар тус барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м.кв бөгөөд ашигтай талбай нь 5808,1 м.кв, зоорийн давхартаа 17 машины гаражтай юм байна. Дуудлага худалдааны доод үнэ нь 24 тэрбум 100 сая төгрөг гэжээ. Дуудлага худалдаа энэ сарын 28-ний 11.00 цагт болох хэдий ч өнөөдрийн нэг ч иргэн, аж ахуйн нэгж санал хүргүүлээгүй байгаа аж.
Сэтгэгдэл (1)