Франц улсын нийслэл Парис хотноо болж буй "ФАТФ" буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурлаар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Тодруулбал, уг асуудлыг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-нд болох хурлаар хэлэлцэх юм. Тус хуралд дэлхийн 205 орны төлөөллөөс гадна Олон Улсын Валютын Сан, НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд оролцож байгаа бөгөөд Дани, Ирланд, Норвеги, Саудын Араб, Сингапур, Испани улсад үнэлгээ хийж, хууль эрх зүйн хамгийн сайн туршлагуудыг солилцоно.