ХХБанк Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон хүүхэд, багачуудын эрүүл мэнд, боловсрол болон хүүхдийн эрхийг хамгаалах гэсэн 3-н үндсэн чиглэлийн хүрээнд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийн ажиллах зорилгоор “ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЛ” төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд МУЗН-тэй:
Хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсролыг дэмжих, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Анхны тусламж үзүүлэх дадал чадвар олгох сургалт, хүмүүжлийн мөн нийтийн оролцоог нэмэгдүүлэх сайн үйлсийн ажилд урт хугацаанд хамтран, дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.
МУЗНийгэмлэг нь анх Халх голын дайны талбарт шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэгтэй үүсгэн байгуулагдаж байсан бол энэ онд 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монгол Улсын анхны нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын байгууллага юм.