“Ачит-Ихт” ХХК нь Монгол Улсад анх удаа баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртээхээр давуу эрхийн хувьцаа олгох “Ачит Зэс” охин компанийг 2018 оны 9 дүгээр сард байгуулсан бөгөөд нэг жилийн ойн босгон дээрээ дөрөв дэх улирлын давуу эрхийн хувьцааны ногдол ашгаа тараалаа.
Үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Ачит Зэс” охин компанийн давуу эрхийн хувьцааг “Ачит-Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдад зориулан гаргасан бөгөөд хувьцааны ногдол ашиг нь жилийн 30 хувь, улирлын 7.5 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй юм. Энэ нь банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс хоёр, хугацаагүй хадгаламжийн хүүгээс дөрөв дахин их үзүүлэлт юм.
Мөн “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаа хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл чийрэг хүмүүжих орчныг бий болгох болон 2020 оны “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадмыг зохион байгуулах “Мөсөн өргөө” бүтээн байгуулалтын төслийн үйл ажиллагааны гол санхүүжүүлэгчээр ажиллаж байна.
Энэхүү “Мөсөн Өргөө” нь 3600 хүртэлх хүний суудалтай бөгөөд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт, мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой аж.