Ардчилсан намаас гарч “Ард түмнээ хайрлая” нам байгуулсан Л.Гүндалай өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Тэрээр нам байгуулахаа зарласнаас хойш хэвлэлээр ярилцлага өгөх, мэдэгдэл хийх болгондоо олон нийтэд АН-аа муулах боллоо. АН илжирсэн учраас тэрээр намаасаа гарч байгаа хэмээн ярьж байна. Түүний хуучин, шинэ намынхаа тухай хэлсэн 24 таагүй, таатай баримтыг хүргэе.
АН-ын тухай
1. АН-ын дотоод хагарал эцэстээ тулсныг хурлын үеэр болсон үйл явдал гэрчилсэн.
2. АН байгуулагдсан цагаасаа фракцтай байсан. Одоо бүр фракцид гүнзгий идэгдсэн, хоорондоо маш зөрчилтэй. Хэтэрхий бат бөх болсон.
3. З.Энхболдын хэлснээр фракцгүй болно гэхээр арилчихдаг зүйл биш. АН-ын дотор олон жил байсан болохоор би мэднэ.
4. Хэзээ ч энэ нам дахь фракц арилахгүй. Арилгаж чадахгүй. Учир нь фракцуудын цаана улс төр, бизнесийн асар том сонирхол нуугдаж байдаг хуйвалдааны талбар.
5. АН өнгөрсөн их хурлын сонгуулиар олуулаа болно, олуулаа баяжина гэж байгаад л биднийгээ хуурчихсан. Сонгуулиас хойшхи жилүүдэд ард түмний амьдрал доошилж, эрх баригчдын л хөрөнгө зузаарлаа.
6. Би АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа одоогоос арваад хоногийн өмнө З.Энхболд даргад хэлж, өргөдлөө өгсөн. Харамсалтай нь одоо хүртэл надад хариу өгөөгүй байна.
7. АН-ын 25 жилийн ойн баярт намайг уриагүй. Урилга ирүүлээгүй, би очоогүй.
8. АН бид хоёрын хэн нь хэнээсээ урвасан юм болдоо.
9. Би АН-ыг хүнд үед нь аварч явсан, олуулаа болсон баяртай үед нь би гарлаа.
10.Өнөөдөр монголын төрд иргэдээ энэрэх, ивээх бодлого дутагдаж байна. хоёр том нам ээлжилж төр бариад, гуравхан сая хүн амыг сайхан амьдруулж чадахгүй байна.
Ард түмнээ хайрлая намын тухай
11. Хөвсгөлийг зориод очиход 100 хувь биш юмаа гэхэд дийлэнх нь намайг дэмжинэ. Хамгийн гол нь манай нутаг хотоос хол, сумд нь алслагдмал, зам нь бартаа ихтэй, нэг явлаа гэхэд зардал чирэгдэл ч чамгүй гардаг. Тиймээс Орхон аймгийг сонгосон юм.
12. Анх Эрдэнэтийн төв талбайд уулзалт товлочихоод цасан шуурганд хүн ирэх болов уу яах бол гэж байтал 400 хүн ирж намд элссэн.
13. Би Орхон аймшигт шилжсэн. Тэндээ хашаа байшин авсан.
14. Манай нам нийгмийн баримжаатай зэх зээлийн эдийн засгийн бодлого явуулна.
15. ХБНГУ ийм үзэл баримтлалаар явж ирсэн. Түүнтэй байр суурь нэлээд ойролцоо гэж ойлгож болно.
16.Хамгийн гол нь нийгмийн баримжааг чухалчилна. Өнөөгийнх шиг зэрлэг капитализмаар явахгүй.
17. Монголын ард түмэн эрх баригч намууддаа итгэл алдарсан байна. Улс төрийн шинэ хүчнийг эрэлхийлж байна.
18. Манай нам ард түмнийхээ хүсэл, шаардлагад нийцүүлсэн бодлогоор ажиллана.
19. Ард түмнээ хайрлая гэдэг нэрнээсээ эхлээд манай нам ард түмэн бол эх орны эзэд гэдгийг дэвшүүлэн тавьж байгаа.
20. Ард түмнээ гэдэг нам манайд алга байна шүү дээ.
21.Ирэх долоо хоног гэхэд би намынхаа Их хурлыг хийнэ. Энэ хурлаар намын мөрийн хөтөлбөр, дүрэм, далбаа, бэлгэдлээ батална. Түүний дараа Дээд шүүхэд материалаа өгнө.
22.Дээд шүүх хуулийн хугацаанд шийдвэрлэж, тавдугаар сар гэхэд манай нам хууль ёсоор байгуулагдчих байх.
23. Өнөөдөр Дархан хотод ажиллах бөгөөд багадаа 500 хүнийг гишүүнээр элсүүлнэ.
24. Шинээр байгуулж буй улс төрийн нам 801 гишүүнтэй байх ёстой ч 3000 хүнийг элсүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.
Г.Үжин
Сэтгэгдэл (19)