Сүүлийн үед популимз гэх үг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн хүрээнийхний дунд хамгийн “эрчимтэй” ашиглагдах боллоо. Хэд хэдэн нөхдийг популизм хийлээ хэмээн шүүмжилж байна. Тэгвэл популизм гэдгийг бодлого тодорхойлогчид өөрсдөө хэрхэн тайлбарласан 24 баримтыг хүргэе. Олны танил улс төрчид, жиргээчид, эрдэмтэн судлаачид, нийтлэлчид популизмыг ингэж тодорхойлж байна.
1. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бодит шүүмжлэл нийгэмд тустай. Хирээс хэтрээд хоосон хийрхэхийг популизм гэнэ. Тэдэнд хүндрэлийг давах гаргалгаа,сэтгэл байдаггүй. @OdontuyaS
2. Д.Батбаяр: Фэйсбүүкийн хоолны группт Гудамжны хүүхэд хооллосонгүй гэж загнаж байнашд. Популизм тахал шиг тархжээ. @avirbayar
3. Нийтлэлч Баабар: Олон төрлийн популизм байдаг. Бидэнд популизм хийх ямар суурь бий болсон гэхээр гэнэтийн их баялаг. Богино хугацаанд манай улсын ДНБ-ий хэмжээ 10 дахин өссөн. Богино хугацаанд асар их мөнгөтэй болсон. Үүнийг ард түмний төлөө зориулсан уу гэвэл үгүй. 2015.03.05 "Улстөр ба популимз" хэлэлцүүлэг
4. Нийтлэлч Артаньян: Улстөр популизм дээр тогтдог нь үнэн, өөр арга байхгүй. Гэхдээ хэтрүүлсэн, лалрын популизм арай ядан өндийж ядаж байгаа Монголыг чинь шанаадад, бүр бөлдөгдчөөд байна шдээ. Niitlelch.mn 2013.10.21
5. Л.Эрхэмбаяр: Намууд төлөвшиж байж улс орон хөгждөг зvй тогтолтой. Популизм 4 жилийн настай хэдий ч хорлон нь 20-30 жил.
6. Нийтлэлч Баабар: Популизм гэдэг нь өргөн олон түмнээс өөртөө оноо цуглуулахын тулд бие хүн болоод улс төрийн бүлэглэл бусад саад, үр уршиг, үнэ өртгийг нь бодохгүйгээр үг хэл үйл хөдлөлөөр уриалан дуудаж араасаа дагуулахыг хэлдэг нэг талдаа бол их хорлонтой эд л дээ. 2015.03.05 "Улстөр ба популимз" хэлэлцүүлэг
7. С.Баатарсүрэн: Популизм гэдэг олон нийтнэс оноо цуглуулахын тулд хор уршгийг нь тооцолгүй хийдэг зүйл.
8. Г.Баярсайхан: Популизмын тухай ярих юм бол манай УИХ-аас баталж гаргасан хуулиудын заримаас популизмын өнгө, аяс үнэртэж байгаа. Их хурлаас хориглосон, хязгаарласан агуулгатай хууль олныг гаргалаа. 2013.08.30 vip76
9. “Либерал хаус” бодлогын хүрээлэнгийн улс төр судлаач О.Чулуунбилэг: сүүлийн хэдэн жил М-Поп буюу Монгол популизм гэдэг өвөрмөц улс төрийн “философийг” ихэд хөгжүүлэх боллоо. Хэдийгээр улс төрийн философи гэдэг үгийг хашилтад хэрэглэж буй боловч Монгол популизм нь өөрийн онолын эхтэй, логик дэс дараалалтай, баатруудтай, тодорхой зорилготой улс төрийн хүчирхэг хөдөлгөөн юм. 2015.03.05 "Улстөр ба популимз" хэлэлцүүлэг
10. Нийтлэлч Артаньян: Одоо оюутнууд уу улстөрчид үү гэж андуурахаар болж байна даа. “Жагсана шүү” гэж айлгадаг ч сурагтай. Одоо өөрсдийнхөө эсрэг жагсах цаг нь ирсийм бишүү, сайн сурах л үүрэгтэй дүү нар минь ккк. Niitlelch.mn 2013.10.21
11. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: Тэгэхээр улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудаа бодсон ч, хамтраад Засгийн газраа байгуулсан энэ түүхэн цаг үеэ бодсон ч хэдхэн баатар тодрох гээд популизм хийж дайраад байдгаа больчихмоор л байгаа юм. Ikon.mn 2015.02.10
12. Нийтлэлч Артаньян: Аль нэг фракц юм уу хэн нэг ах хүүд зүүгдэж явдаг ба заавал Их хурлын гишүүн болохгүйгээр тэгс ингэсгээд яам агентлагаар болноо гэсэн хүн бол популизм хийх хэрэггүй. Харин “за чи энэ жил ирэх сонгуулиар үзээд алдана шүү дээ дүү минь” гэсэн үг сонссон бол ч тэр замаар л явж таарна. Niitlelch.mn 2013.10.21
13. Ц.Мягмардорж: Популизм бол Зуд болоход ноход цаддаг гэдэгтэй адил Ард олны зовлон дээр тоглож нэр алдар олохыг хэлнэ.
14. Нийтлэлч Артаньян: Монголын популизмын ирээдүйг бид Монголын оюутны холбоо, мөн оюутныг ашиглаж элдэв арга хэмжээ зохиодог нөхдөөс харж болно. Тэд бол “үнэн мэдрэмжтэй, күлүүвт бол охидыг уяраана доо л” улсууд. Niitlelch.mn 2013.10.21
15. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хамгийн том жишээ бол өнгөрсөн парламентын төгсгөл дээр гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль баталсан нь ямар их гай тарьсныг бид мэдэж байгаа. Явуулахгүй, боль гэж популизм хийхээсээ өмнө нь яах ёстой вэ гэдгээ бодох ёстой. "Өдрийн сонин" 2015.02.24
16. Н.Алтанхуяг: Ч.Сайханбилэг ээ! арга барил чинь үндсэндээ буруу байна. Хэцүү хүнд гэж хэлчихээд хүмүүсийн халаасыг ухдагаа зогсоох хэрэгтэй. Яагаад улс орон даяар гурван зөвлөхөө халж байгаа тухай яриад байгаа юм бэ. Энэ чинь популизм шүү.
17. Н.Алтанхуяг: Нэгдүгээр сарын 23 болчихоод байхад төсвийн тодотголоо баталдаггүй. Цалингаа тавьдаггүй. Яах гэж ингэж популизм хийгээд байна вэ. Хүмүүсийн цалин хөлсийг хасч, танаад байх зүйл байхгүй шүү. Монгол Улс ингэх хэмжээнд очих болоогүй байгаа! Эх, хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд доройтсон юм байхгүй шүү дээ. Наад популизм чинь хэтэрлээ.
18. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн философи, шашин судлалын тэнхимийн багш Х.Амантай: Популизм их байх тусам тэнд ардчилал муу хөгжжээ, улс төр эрүүл биш байна аа гэдгийг давхар илтгэдэг юм. 2015.03.05 "Улстөр ба популимз" хэлэлцүүлэг
19. н.Батсугар: Популист гэгддэг Ганбаа тийм ч буруутай биш өмнөх засгийн газрууд буруутай. Тэгж яривал популизм хүссэн үр дүндээ хүрвэл амжилт олсон жишээ олон.
20. Э.Одбаяр: Популизм байдаг л зүйл бөгөөд байсаар ч байх ойлголт. Ямар хэмжээнд гэдэг нь чухал. Бусдыг муу популист гээд дайраад байгаа хvн өөрөө хэт популист юм.
21. Нийтлэлч Баабар: Популист гэдэг чинь гадаад нэртэй цол хэргэм биш шүү дээ. Манай нөхцөлд бол луйварчин гэж орчуулмаар. "DeFacto" нэвтрүүлэг.
22. Ц.Бат: Популизм бол богино хугацааны жаргалаар урт хугацааны зовлон үүсгэх урлаг юм.
23. Нийтлэлч Баабар: Улс орныг сүйрүүлдэг популизм гэж бий л дээ. Үүнд Аргентины, сүүлийн үед бидний харж байгаагаар Венесүэлийн, мөн Африкийн маш баян Нигер улсын жишээ байна. 2015.03.05 "Улстөр ба популимз" хэлэлцүүлэг
24. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн философи, шашин судлалын тэнхимийн багш Х.Амантай: Популизм нь талаар болсон зүйлд, хүлээлтэд тулгуурлаж цэцэглэдэг. Хуурмаг хүлээлтээр, иргэд өөрөө мэдэхгүй байдлыг далимдуулж уг асуудлыг нь шийдэж өгнө өө гэж ярьдаг байна. Ер нь, аливаа зүйлийг үгүй хийе гэвэл шалтгааныг нь олж довтлох хэрэгтэй. Тэгэхээр популизмын шалтгаан гэхээр нийгэм, эдийн засгийн хямрал, зохион байгуулалтын алдаа дутагдал, улс төрийн системийн гажуудал, нийгмийн анги давхаргын хэт их ялгаа, байгалийн гамшигт үзэгдэл зэргийг нэрлэж болно. Энэ шалтгаанууд өөрөө бий болохоос гадна зохиомол байх нь ч бий. 2015.03.05 "Улстөр ба популимз" хэлэлцүүлэг
Д.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (5)