24tsag.mn facelook булангынхаа энэ удаагийн дугаарт олон хүмүүсийн хайрлаж, хүндэлж явлаг нэгэн хүчтэний хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар юм. Бөхийн зүлэг ногоон дэвжээнээ шуугиулж явсан түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.
24tsag.mn facelook булангынхаа энэ удаагийн дугаарт олон
хүмүүсийн хайрлаж, хүндэлж явлаг нэгэн хүчтэний хувийн гэрэл зургуудыг
дэлгэж байна. Энэ бол улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар юм.
Бөхийн зүлэг ногоон дэвжээнээ шуугиулж явсан түүний амьдралыг товч
өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.
“Эсгий гутал”: Жолоочийн талд суусан энэ жаалыг Долгорсүрэнгийн Сумъяабазар гэдэг. 1974 оны нэгдүгээр сарын 7-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Дөрвөн хүү, нэг охинтой айлын хоёр дахь хүү болон төрсөн тэрээр том ахын хамт энэ зургийг авахуулжээ. Хаврын дулаан өдөр эсгийтэй гутал өмссөн түүнийг ирээдүйн үндэсний бөхийн аварга болно гэж санахав.
“Суран бүс шад шад”: Багадаа бужигнуулж явсан дөрөв. Хамгийн их алганы амт үздэг, сахилгагүй нөхөд нь Сумъяа, Дагваа хоёр. Үгүйдээ л өдөн дэр бөөрөнхийлж байгаад хөл бөмбөг тоглоно, зонтикны бариулыг хугалж байгаад хоккей тоглоно. Ямар нэг юм хагалж, эвдлэхгүй л бол тоглоом үргэлжилсээр л. Нэгэн удаа хоккей тоглож байгаад аавынхаа морь унаж авахуулсан том гээчийн жаазтай зургийг хагалчих нь тэр. Орой аав ирээд суран бүс шад, шад.
“Дунд сургууль”: Сумъяа дунд сургуульд байхдаа их идэвхитэй хүү байлаа. Хичээлдээ сайн. Тэр тусмаа биеийн тамир, математик, дуу хөгжимдөө илүү мундаг. Багадаа хамгийн сахилгагүй нь байсан ч томроод хамгийн даруухан нь болчихсон.
“Ганаа ба Сумъяа”: Анх 1987 онд бөхийн секцэнд орлоо. Тэр үед гарьд Б.Гантогтохтой танилцав. Ганаа Сумъяаг бодвол өсвөрийн аварга болчихсон, бөхийн эрдэмд шамдаад эхэлчихсэн байв. Нэг ёсны Сумъяаг эрэлж, хурцалж өгсөн хүн. Сумъяа Ганаагийн араас хөөж, хугацаа хожихын төлөө ихэд мэрийдэг байв. Анх Пионерийн байгууллагын нэрэмжит өсвөрийн цомын тэмцээнд “А” зооноос Ганаа, “В” зооноос Сумъяа нар гарч ирэн аваргын төлөө барилдлаа. Бөхийн эрдэмд түрүүлж суралцсан болохоор 10:7-гоор Ганаа ялж байсан юм.
“Өндөр Өсөхөө”: Хамгийн анх Өсөхөөтэй Пионерийн байгууллагын нэрэмжит тэмцээний эхний тойрогт барилдсан юм. Нөгөө булангаас Сумъяагийн эсрэг нэг их өндөр залуу гараад ирэх нь тэр. Дотроо Сумъяа “Хаанаас ийм лут том хүүхэд гараад ирэв ээ, насаа дараад ороод ирж байгаа байх” гэж бодож байсан гэдэг.
“Залуучуудын шигшээ”: Залуучуудын шигшээ багийнхан бие биенээ үнэхээр их дэмжиж, өрсөлдөж, бие биенээ хурцалж байв. Өдөр бүр хамт ноцолдож, кросст гүйж, нэг нэгнийхээ өмнө орохыг хичээдэг байв. Цагаан атаархлаар турникэнд суниахдаа хүртэл нэгнээсээ илүү гарах гэж мэрийнэ. Энэ их хөдөлмөр нь тэднийг спортын түүхэнд нэрээ үлдээх үндсийг нь тавсан нь гарцаагүй.
“Чөлөөт бөх”: Тэрээр чөлөөт бөхөөр Атланта, Сиднейн олимпод оролцож байсан. Мөн 1996 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 1997 оны Зүүн Азийн наадмын алт, 1998 онд Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн хүчтэн юм.
“Начин”: Д.Сумъяабазар 1994 оны баяр наадмаар нутгийн дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж улсын цолтны гэр бүлд багтсан юм. Энэ наадмаас эхлэн Монголын залуучуудын холбооноос хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлал тогтсон юм. Анхныхаа даагыг авсандаа их бэлгэшээдэг. Хонгор дааганыхаа хамт.
“Заан”: 1996 онд олимпод оролцох тамирчид улсын наадамд барилдахгүй гэсэн шийдвэр гарав. Энэ үед жинхэнэ “галзуу” өрсөлддөг байсан Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр нар нь улсын заан цолыг хүртсэн байсан юм. А.Сүхбат, Сумъяа хоёр начин цолтой араас нь нэхэж байлаа. Яагаад ч энэ наадмыг алдаж болохгүй хэмээгээд, олимпийн тамирчин бэртвэл хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж гарын үсэг зураад зодоглолоо. Энэ нь ч зөвдөж, долоогийн даваанд Ц.Цэрэнпунцаг зааныг давж заан цол хүртлээ. Гарын үсэг зурж заан цол авсан нь гайхалтай.
“Улсын гарьд”: Түүний дараа 1998, 1999 онд найм давж үзүүрлэсэн. Мөн 2000, 2001, 2002 онуудад зургаа давсан бол 2003 онд дахин найм давж улсын гарьд цолны эзэн болсон юм.
“Үзүүр”: 1999 оны улсын их баяр наадам. Есийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэтай таарч барилдан үзүүрлэх үеэр.
“Залуу зургаа”: Залуу зургаагийн гурав нь буюу Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Ганбат нар. Тэр үеийн залуу зургаа ч монголын ард түмний сэтгэлийг сэргээж, гайхалтай өрсөлдөөн, уран гоё барилдааныг гаргаж байсныг хэн бүхэн мэдэх биз.
“Улсын аварга”: 2006 он. Улсын их баяр цэнгэл наадмаараа арав давж түрүүлэн Монгол улсын аварга цолыг хүртлээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор их шөвөгт Г.Өсөхбаяр аваргыг, үзүүр түрүүнд Д.Азжаргал арсланг давж энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.
“Эхлэл”: Ээж Х.Пүрэвбадам нь 25 дугаар бааз буюу хожим Автокомбинат болсон тээврийн байгууллагын нягтлан, аав Д.Долгорсүрэнг танилцуулах нь илүүц биз. Ямартай ч аваргын эхлэл нь заан, нягтлан хоёр байжээ.
“Гэр бүл”: Гэр бүлээрээ Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабандийн хамт.
“Эцэг, эх”: Түүний гэргийг монголын сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Ч.Мичидмаа гэдгийг олон хүн мэдэх биз. Эхнэртэйгээ 1997 онд гэрлээд одоо хоёр хүүхдийн эцэг эх болсон. Тэрээр хүүхдүүдийнхээ тухай “Ирээдүйн сайн хүн, сайн аавуудыг бэлтгэж байна даа. Үүнд багаас нь бэлтгэх хэрэгтэй. Бас миний хоёр хүү бөхөд хайртай, идэвхитэй хичээллэдэг” гэсэн юм.
“Хайртай аварга”: 20 гаруй жил бөхийн дэвжээнд уран, хурц барилдааныг үзүүлж, олны хайртай аварга болсон тэрээр дахиж барилдахгүй гэдгээ мэдэгдэж олон хүнийг сэтгэлээр унагасан. Гэхдээ гарч ирж байгаа залуу үедээ зайгаа тавьж өгөх нь монгол бөхийн жам юм даа.
“Д.Сумъяабазар”: Одоо тэр бизнесмэн.

Сэтгэгдэл (25)