Засгийн газар өчигдөр хаалттай хуралдсан. Уг хурлаар Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “Женко”-гийн хүн гэгдэх Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлжээ. Учир нь Б.Батзаяа өөрийн дарга байсан Х.Баттулгыг ажлаа өгсөнөөс хойш Засгийн газрынханы үгэнд орохоо больсон юм. Тиймээс ажлын хариуцлага алдсан гэж нилээд хэдэн удаа анхааруулга авч, гурван сар цалингийнхаа 20 хувийг хасуулсан. Б.Батзаяа нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Энэ албанаас нь ч давхар чөлөөлж байгаа аж. Өмнө тэрээр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт БНХАУ-ын “China CNP Corporation Limited” корпорациас 60 сая ам.долларын зүтгүүр авсан нь ашиглагдалгүй дуулиан дэгдээж ирсэн.
Б.Батзаяагийн оронд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ё.Манлайбаатар нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн гэгддэг юм байна.
Ийнхүү Засгийн газар “Женко”-гийн хүнийг явууллаа. Одоо Засгийн газарт Х.Баттулгын сүүлчийн хүн болох сайд А.Гансүх л тунаж үлдлээ.

Сэтгэгдэл (6)