МИАТ компанийн ажилтнууд өчигдөр Төрийн өмчийн хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд тус компанийн Бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилогдоод удаагүй байгаа С.Билэгсайханыг огцруулах бичгийг өргөн барихаар болжээ.
Түүнийг ажлаас нь огцруулахаар өгсөн бичигт ингэж өгүүлсэн байна.
Манай компани түүхийнхээ 80 гаруй жилийн хугацаанд Монгол оронд иргэний агаарын тээврийн эх үндсийг тавьж, Монгол Улсыг олон улсын агаарын тээврийн найдвартай, тогтвортой үйлчилгээ үзүүлэхийн төлөө нислэгийн аюулгүй ажиллагааг найдвартай хангаж, чанартай, үр өгөөжтэй, агаарын тээврийн үйлчилгээгээр Монголыг дэлхийтэй холбосон үндэсний тээвэрлэгч компани болохоор эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Английн Скайтракс судалгаа үнэлгээний байгууллагаас үйлчилгээний аудит хийж Монголын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн үйлчилгээний төвшинг гурван одтой зэрэглэлийн хэмжээнд хүрснийг албан ёсоор зарласан. Энэ оны нэгдүгээр сард Европын холбоо EASA-гийн шалгалтад амжилттай шалгагдаж тус байгууллагаас олгосон гэрчилгээний хэрэгжилтийг бүрэн хангаж байгааг баталгаажуулснаас гадна Боинг 767 маягийн агаарын хөлгийн бүх төрлийн техник үйлчилгээг хийж гүйцэтгэх зөвшөөрлийг авч чадсан. Мөн өнгөрсөн оны сүүлчээр БНСУ-ын иргэний нисэхийн байгууллагаар гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага болсноор тус улсын бүртгэлтэй Боинг 737 агаарын хөлгүүд, түүний эд ангид техник үйлчилгээ хийх зөвшөөрлийг авсан. Энэ нь манай компанийн ажилтнуудын ур чадвар, нөр их хөдөлмөрийн илрэл бөгөөд компанийн нэр хүнд, үйл ажиллагаа олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нотолгоо юм.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийг тойрсон асуудлаар асар их сөрөг мэдээлэл цацагдаж байгаагаас үүдэн нийгэмд үндэсний тээвэрлэгч компани, түүний аюулгүй найдвартай ажиллагаа, зорчигч хэрэглэгчдийн итгэл найдвар алдагдах, зорчигчдын урсгал багасахад нөлөөлж байна. Ийм үед компанийнхаа төлөө чин сэтгэлээсээ үнэнч шударгаар ажиллаж байгаа жирийн ажилтнууд, хамт олны талаар буруу ташаа ойлголт төрөх ёсгүй гэж бид үзэж байна.
МИАТ ТӨХК өнөөдөр цаг үеийн хүндхэн байдалд байгаа билээ. Ийм үед сэтгэл санаагаа нэгтгэн компаниа зөв чиг хандлагаар удирдан залж, хэтийн чиг хандлагыг тодорхойлон удирдах ёстой компанийн зарим удирдлага олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь зорилгоосоо хэт хазайсан, өөрийн байр суурийг өсгөх гэсэн, хулгайч, хуурмаг хүмүүсийн дунд ажиллаж байгаа мэт дүр зургийг олон нийтийн дунд тарааж байгаа нь компанийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа төдийгүй өнөөгийн Ардчилсан Засгийн газар, шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэж байгаагийн тод илрэл гэж бид үзэж байна.
Хэвлэлийн бага хурал дээр сүр дуулиан тарьж, үнэнч шударгаа илэрхийлээд байсан Бодлого, төлөвлөлтийн газрын захирал маань компани даяараа онгоц, зорчигчдыг хэрхэн яаж авчрах тал дээр ажиллаж байхад ганц удаа ч шуурхай хурал, зөвлөгөөнд зохион байгуулаагүй, өөрөө оролцоогүй, энэ сарын 25-ны өдөр ажлын байрандаа огт харагдаагүй бөгөөд бид асуудал шийдүүлэх гэж орох тоолондоо цоожтой хаалга мөргөж байсан. Хэрвээ компаниа гэсэн сэтгэлтэй, зорчигчид, үйлчлүүлэгчидээ санаа зовж байсан бол ямар ч ажилтай байсан ажлынхаа байранд байх ёстой байсан байх.
Шинээр томилогдсон зарим удирдлагын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч, компанийн ажилтнуудыг ажлаас гарах өргөдлөө бич гэж шахан дарамтлах, үндэслэлгүйгээр хардаж сэрдэх, гүтгэх, хууль бус үйлдэл хийхийг шахан шаардах төдийгүй ямар ч чадваргүй хүмүүсийг ажилд оруулах, өөрийн танил талыг аливаа тендерт шахах хууль бус үйлдлийг удаа дараа гаргаж байна. Өөрсдийнх нь хууль бус үйлдэл бүтэхгүй болохоор зорчигч, үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулж, хүлцэл өчих үед санаатайгаар үймүүлэн бусниулж, гүйцэтгэх удирдлагыг үндэслэлгүй буруутгах үйлдэл гаргаж байгаа төдийгүй Ардчилсан намын даалгавар мэтээр компанийн ажилтнуудад ойлгуулан тайлбарлах оролдлогыг хийж байна. Энэ тайлбар нь бидний дэмждэг Ардчилсан намын нэр хүндийг агаарын тээвэрчдийн дунд санаатайгаар унагаах гэсэн үйлдэл гэж ойлгож байна.
Ийнхүү мэргэжлийн бус удирдлага, чадваргүй боловсон хүчний балгаар МИАТ компанийн нэр хүнд гаднын түншүүдийн өмнө унаад байгаагаас гадна нисэхийн нарийн мэргэжлийн онцлогт нийцэж ажиллаж чадахгүй байгаа эдгээр удирдлагын ур чадвар сайжрахыг хүлээх боломжгүй юм. Удахгүй болох IATA IOSA-Аюулгүй ажиллагааны аудит ирэх долоо хоногт болох тул үүсээд байгаа нөхцөл байдал удирдлагын мэргэжлийн төвшинд байх ёстой гэсэн компанийн Үндсэн зааврын шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна.
Иймд Гүйцэтгэх захирлын удирдлагад ажилладаггүй, мэргэжлийн үйл ажиллагаагаа ойлгодоггүй шинээр томилогдсон Бодлого, төлөвлөлтийн газрын захирал С.Билэгсайханыг мэргэжлийн боловсон хүчнээр яаралтай сольж, тус компанийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү.

24tsag.mn
Сэтгэгдэл (50)