1990 оноос буурал гишүүн болтлоо улс төрөөр амьсгалж ирсэн УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийн түүхийг 24tsag.mn фото зургаар хүргэж байна. Түүнийг улс төрч гэхээс хүнийх нь хувьд хүндэлдэг хүн олон байдаг. Э.Бат-Үүл бол Монголын ардчиллын нэг хэсэг, бас өсөлт, хөгжлийн түүх юм.
Эрдэнэ баавайн буурал Бат-Үүл. Монголын уран зохиолд өөрийн гэсэн орон зайтай зохиолч Сэнгийн Эрдэнийнд 1957 оны зуны дунд сард Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлэх хүү Э.Бат-Үүл төржээ. Тэрбээр 40 мянгатын "атаман" гэгдэж, сэхээтнүүдийн дунд өссөн. Хожмоо хамт ноцолдож, тоглож явсан найзуудаас нь олон нь Э.Бат-Үүлтэй хамт улс төрийн тогоонд чанагдах болсон билээ. Одоо аавтайгаа ихэд адилхан болжээ.
Нэг анги: Э.Бат-Үүл физикч мэргэжилтэй. Шалгуур өндөр гэгддэг МУИС-ын физикийн ангид одоогийн АН-ын дарга Н.Алтанхуягтай нэг ангид сурч байв. Тэд үүнээс хойш олон жил парламентад нэг ангид суусан.
40 мянгатын эхнэр. Э.Бат-Үүл эхнэр Ч.Дэлгэртуяагаа хажуу байрнаасаа аваад суучихсан. Хулгиан гэж муу нэртэй байсан ч тухайн үед моданд орж байсан пянз барьж гүйсээр эхнэрээ болгосон гэдэг.
Ренчинлхүмбэ: Гэр бүл болоод удаагүй байхад нь Бат-Үүл гэгч нөхөр мөрийтэй тоглоомд нэг хэсэг донтжээ. Харин энэ үед эхнэр нь Хөвсгөлийн хамгийн хойд талын дархадын Ренчинлхүмбэ суманд очиж багшлах санал гаргажээ. Зэлүүд суманд Бат-Үүл ч тоглоомноос холдож, тэд өвлийн ид тачигнасан хүйтэнд хөөрхөн охинтой болжээ.
Ардчиллын хараацай: 1990 оны Ардын хувьсгалыг дурсахуйд Эрдэнийн Бат-Үүлийн нэр яах аргагүй холбогддог. Тухайн үеийн МСДН, МҮАН-ын лидерүүдийн нэгэн сонирхолтой гэрэл зураг. Э.Бат-Үүл АН-ын анхны даргаар сонгогдож байв.
Хар үс: 1994 он, үс нь цайгаагүй байсан үе. Ч.Куландагийн хувийн цомогоос.
Ууртай төрх: Тэрбээр улс төрийн ажил хийсээр 2000-2004, 2008-2012 оны УИХ-д нийт найман жил суусан. Энэ хооронд өрсөлдөгч хүчинтэйгээ олон удаа сөргөлдөж, нэг ийм ууртай царайтай суудаг байв.

С.Зориг бас харуусал: Монголын төрд хэрэгтэй хүн байсан гэх С.Зоригийн дотны найз нь, бас амь насанд нь хүрсэн гэж хамгийн түрүүнд хардуулсан хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр аллага болсон газар малгайгаа орхиж явснаас болж энэ хэрэгт сэжиглэгдэж байсан билээ. Тэрбээр "Талийгаач бол их том улс төрч байжээ. Би бол мань эрийн хажууд ерөөсөө хэзээ ч улстөрч биш байсан юм байна. Би одоо өнгөрсөн хойно нь бодоод мань эрийг ойлгох тусам улам бүр харамсдаг болоод байна" гэжээ.
Ууртай төрх: Тэрбээр улс төрийн ажил хийсээр 2000-2004, 2008-2012 оны УИХ-д нийт найман жил суусан. Энэ хооронд өрсөлдөгч хүчинтэйгээ олон удаа сөргөлдөж, нэг ийм ууртай царайтай суудаг байв.
40 мянгатын "Битлз": Азид анх удаа алдарт "Битлз"-ын хөшөөг босгов. Э.Бат-Үүл: "Хананы нөгөө талд гитар тоглоод сууж буй залуу чинь бидний залуу нас. Харин энэ заагласан ханыг бид нураасан юм шүү дээ".
Баатар Бат-Үүл: 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын баатар цолоор шагнуулав. Энэ үеэр Эрдэнийн гэхээсээ илүү Баатар Бат-үүл гэх болов."Үүл бид хоёр": Ардчилал гэж хэнээрхэж гэртээ ховор үзэгддэг байсан Э.Бат-Үүл одоо гурван том хүүхэдтэй өнөр бүлийн өвөө. Түүний гэргий Ч.Дэлгэртуяа "Үүл бид хоёр" нэртэй дурсамжийн ном хэвлүүлсэн нь бест селлер болсон. Мөн Монголд дөнгөж дуу бичлэгийн студи байгуулагдах үед л анхны шан татаж “Сонор рекордс” студийг байгуулж байлаа.
Эрийн сайн Хан Харангуй: Гэргий нь түүнийг ингэж дууддаг.
Наадмын гоёл: Энэ жилийн наадмаар Э.Бат-Үүл, гэргий Б.Дэлгэртуяагийн хамт улс төрчдийн дунд моданд орсон цагаан шаргал өнгийн дээлээр гоёжээ.
Э.Бат-Үүлийн чарт: Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч гараад л ирэх байв. Харин НИТХ-д намаа удирдан орсноор ялалт авчирсан. Түүний сонгуулийн сонирхолтой сурталчилгаа. Буурал Бат-Үүл ямар хөгжим сонсдог вэ?
Эрийн сайн Хан Харангуй: Гэргий нь түүнийг ингэж дууддаг.
Хүү: Тэдний хүү Б.Чулуудай "Чугу" нэртэй компанитай. Тэрбээр хөдөө аж ахуйн салбарт амжилттай бизнес эрхэлж яваа.
Наадмын гоёл: Энэ жилийн наадмаар Э.Бат-Үүл, гэргий Б.Дэлгэртуяагийн хамт улс төрчдийн дунд моданд орсон цагаан шаргал өнгийн дээлээр гоёжээ.
Э.Бат-Үүлийн чарт: Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч гараад л ирэх байв. Харин НИТХ-д намаа удирдан орсноор ялалт авчирсан. Түүний сонгуулийн сонирхолтой сурталчилгаа. Буурал Бат-Үүл ямар хөгжим сонсдог вэ?
Шинэ анги: Тэрбээр УИХ-ын танхимаас гарч НИТХ-ын шинэ ангийнхнаа удирдахаар болж байна. Баатар Бат-Үүл удахгүй хотын дарга Бат-Үүл болно. 55 гэдэг улс төрчийн хувьд залуу нас юм.
Б.Баяр /24tsag.mn/
Сэтгэгдэл (87)