Өнгөрсөн лхагва гарагт 67 зорчигч бүхий Азербайжаны онгоц Казахстанд осолдож, 38 хүн амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Азербайжаны агаарын тээврийн "J2-8243" онгоц Казахстаны Актау хотын ойролцоо ослын буулт хийсэн байна. Онгоц газардхаасаа өмнө гал авалцсан байдалтай байжээ. Уг нислэг ОХУ-ын Грозный хотыг чиглэн явж байсан ч манангийн улмаас Казахстан руу чиглэлээ өөрчилсөн аж.
Тэгвэл уг онгоцыг ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем унагасан байх магадлалтай аж. "Азербайжаны агаарын тээврийн J2-8243 дугаартай онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолдохоос өмнө Оросын талаас цохилт авсан байж магадгүй" гэж АНУ-ын албаны хүн пүрэв гарагт мэдээлжээ. Азербайжанд уг ослоор нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон гашуудал зарлаад буй.
Хэрэв энэ мэдээлэл үнэн байж таарвал ОХУ-ын хайхрамжгүй үйлдэл болж таарах талтай. Мөн Азербайжан, Казахстан, Орос гурван улсын албаны хүмүүс мөрдөн байцаалтын ажиллагаа дуустал ослын талаар элдэв таамаг дэвшүүлэхгүй байхыг уриалав.
Л.Баяр
Сэтгэгдэл (7)