
Гэрэл зураг судлаачид, болон алдартай гэрэл зурагчдын дунд санал асуулга явуулж энэ оны хамгийн гайхалтай 12 гэрэл зургийг шалгаруулжээ. Тэдгээрийг үзэцгээе.
1. Нар хиртэлт, Блүүмингтон, Индиана, АНУ
Дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотод нарны бүтэн хиртэлтийг зүсэж буй онгоцны гэрэл зураг дуранд буужээ. Энэ нь зарим хүмүүсийн үзэж байгаагаар түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй хиртэлт юм.
2. Олимпын нээлтийн ёслол, Парис, Франц
Энэ жил болсон Парисын олимпийн нээлтийн ёслолын үеэр олон зүйл маргаан дагуулсны нэг нь энэхүү дүр зураг юм. Зоогийн ширээн дээр хэьтэж буй хачирхалтай уг дуучин Францын ард түмний дургүйцлийг хүргэсэн билээ. Уг дүрслэл бурхныг гутаасан гэж хүмүүс үзэж байв.
3. Транзит төв, Ренк, Өмнөд Судан
Суданы дүрвэгсэд хоёдугаар сард Өмнөд Суданы Рэнк хотод байрлах дамжин өнгөрөх тээврийн төвд тусламж хүлээж буй нь. 2024 оны эхээр хагас сая гаруй хүн Суданы арми болон хагас цэрэгжүүлсэн Шуурхай туслах хүчний хоорондох тулалдааны улмаас дүрвэсэн.
4. Галт уулын дэлбэрэлт, Индонез
Дөрөвдүгээр сард олон удаа дэлбэрсэн Индонезийн хүчирхэг галт уул болох Руанг уулын дүр төрх нь тамыг санагдуулж байлаа. Галт уулын дэлбэрэлт нь олон мянган жилийн турш зураач, гэрэл зурагчдын бай байсан юм.
5. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Пенсильвани, АНУ
АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Доналд Трамп Пенсильвани мужид сонгуулийн сурталчилгаа хийж байх үеэрээ чихэндээ буудуулсан билээ.
6. Палестины дүрвэгсдийн хуаран, Газын өмнөд хэсэг
Рамаданд бэлдэж буй Палестин хоёр охин хоёрдугаар сарын 29-нд Газын өмнөд хэсэгт хөл хөдөлгөөн ихтэй дүрвэгсдийн майхныг чимэглэхээр дэнлүү асааж буй нь. Ирэх зун гэхэд Газачуудын 90 хувь нь дайны улмаас дүрвэнэ гэсэн тооцоо гарчээ.
7. Олимпын серфингчин, Таити
Долдугаар сарын 29-нд болсон олимпын эрэгтэйчүүдийн серфингийн тэмцээний гуравдугаар шатанд Францын Полинезийн Таити арлын ойролцоох асар том давалгааг сэт татан тэнгэрт хөөрч буй Бразилын Габриэль Мединагийн зураг хүмүүст урам зориг төрүүлсэн.
8. Үер, Валенсиа, Испани
Испанийн Валенсиа хотын нэгэн эмэгтэй 10 дугаар сарын 30-ны өдөр тагтнаасаа үерт автсан гудамжийг ширтэж буй нь.
9. Билли Эйлиш, Нью-Йорк хот, АНУ
Тавдугаар сард Нью-Йорк хотод болсон "Hit Me Hard and Soft" цомгийнхоо нээлтийн үдэшлэг дээр дуучин Билли Эйлиш утаанд замхарч буй мэт харагдана. Яг л диваажингийн хаалгаар орж буй мэт.
10. Асадын хөшөө, Сири
Сирийн иргэд 12 дугаар сарын 09-нд Ерөнхийлөгч асан Хафез аль-Асадынхаа хөшөөг нурааж, толгой дээр нь дэвсэлж буй дүр зураг. Улмаар Сирид "Асадын дэглэм" нэрэн унаж, ерөнхийлөгч Башал аль-Асад нь ОХУ руу зугтсан билээ.
11. Нью-Йоркийн балетчид, АНУ
Дөрөвдүгээр сард 350 гаруй балетчин нэгэн зэрэг зургаа авахуулж, Гиннесийн дээд амжилтыг тогтоохоор цугларчээ.
12. Үндэсний ассамблей, Сөүл, Өмнөд Солонгос
Жагсагч эмэгтэй цэргийн цэнэглэгдсэн бууны хошууг ямар ч айдасгүйгээр шүүрэн авч буй агшин. Тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёл дайны байдал зарласны дараахан олон нийт түүнийг огцруулахаар жагсаал өрнүүлж, цэргийхэнтэй тулгарсан билээ. Энэ үеэр тус улсын Ардчилсан намын төлөөлөгч 35 настай Ан Гви Рёнг цэргүүдтэй шөргөөцөлдсөн юм.
Л.Баяр