ЖИЙЖ продакшн, MBT entertainment, Nomadia Pictures-ийн уран бүтээлчид Монгол Улсын түүхэнд тохиосон мартаж болохгүй, давтаж болохгүй түүхэн үеийг "Цөвүүн цаг" хэмээн нэрлэж, уран сайхны бүтээл болгожээ. Тус уран сайхны кино гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр нээлтээ хийлээ. Киноны найруулагчаар О.Бат-Өлзий, Б.Тамир нар ажилласан бөгөөд кинонд комминтерны түүхэн нөлөөний тухай өгүүлэх аж. Ийнхүү уншигч та бүхэнд нээлтийн үйл ажиллагааны үеэрх фотог хүргэж байна.