Өнгөрсөн ням гарагт Нью-Йорк хотын метронд унтаж байсан нэгэн эмэгтэйг шатааж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Цагдаагийн комиссар Жессика Тиш ням гарагт болсон үйл явдлын тухай ярихдаа "энэ нь хүн хүнийхээ эсрэг хийж болох хамгийн жигшмээр гэмт хэрэг" гэжээ.
Түүний хэлснээр талийгч эмэгтэй Бруклин дүүрэг рүү явах галт тэргэнд сууж байх үед хэрэгтэн түүн рүү дөхөж очоод хувцсанд гал тавьжээ. Хохирогч газар дээрээ нас барсан бөгөөд сэжигтнийг өөр метроны галт тэргэнд саатуулж, улмаар цагдан хориод байна.
Хэрэг явдал тус хотын Бруклин дүүргийн Кони Айланд-Стилвелл авеню буудлын метроны вагонд орон нутгийн цагаар 07:30 (GMT 12:30) орчимд болжээ. Хэрэгтэн хохирогч бүсгүйг огт танихгүй гэдгээ мэдүүлсэн байна. Өртөөнд эргүүл хийж байсан хэрэгтнийг саатуулсан боловч эмэгтэйн амийг аварч чадаагүй. Одоогоор хохирогч хэн болох эсэх, халдлагын шалтгааныг тогтоохоор цагдаа нар ажиллаж байна.
Л.Баяр