Маурицио Каттеланы "Comedian" нэртэй" ханан дээр наасан гадил жимсэн бүтээл Нью-Йорк дахь Sotheby's дуудлага худалдааны дэлгүүрээс 6.2 сая ам.доллар буюу Монгол мөнгөөр 21 тэрбум төгрөгөөр үнэлэгджээ.
Дуудлага худалдааны төвийн мэдээлснээр, Хятадын криптовалютын бизнес эрхлэгч Жастин Сун лхагва гарагт уг хачирхалтай бүтээлийг худалдаж авсан байна. Уг бүтээл нь зүгээр л "хананд скочоор тогтоосон банана" билээ.
Уг гадил жимсийг урьд өмнө нь зарагдсан хамгийн үнэтэй жимснүүдийн нэгд тооцож болно. Уг банана бүтээл болохынхоо өглөө дэлгүүрт ердөө 0.35 ам.долларын үнэтэй байсан тухай Нью Йорк Таймс сонинд бичжээ. "Comedian" нь 2019 онд анх олон нийтэд нээлтээ хийсэн бөгөөд тэр даруйдаа шуугиан тарьж, урлаг гэж юу болох талаар ширүүн маргаан үүсгэсэн. Хамгийн сонирхолтой нь уг бүтээл гадил жимсийг ялзрах үед хэрхэн солих тухай зааварчилгаатайгаа эзэндээ очсон гэнэ шүү.
Л.Баяр