Хүмүүн сүүдрийнхээ дунд эргэлдмүй
Хүсэвч сүүдрээсээ үл ангижирмуй
Буй юмсыг буйгаар нь яахин таних вэ?
Бум бужигнасан хүмүүн урсгал дунд
Галав эртний тэртээх гялбаанаас
Гарцаагүй буй бүхэн сүүдэртэй
Алтан бурхад сүүдэргүй гэж үү дээ.
Ай юу гэхэв, амраг минь!
Улангассан бид хоёрын үнсэлдээнээс
Улаан гал дүрэлзэж, дарь мэт тэсэр лүү?
Ээжийн агар зандан ой дунд
Эцгийн унагасан сүүдэр буюу би...
Шүлгийг: Akiya Yutaka