Кино сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд буй Squid Game цувралын хоёрдугаар бүлэг арванхоёрдугаар сарын 26-ны өдөр цацагдахаар товлогджээ. Иймд Squid Game цувралын шинэхэн бүлгийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
Үйл явдалд юуны тухай өгүүлэх вэ?
Хоёрдугаар бүлгийн үйл явдал одоогоор нууц байгаа хэдий ч өмнөх бүлгийн төгсгөлд тоглогч 456 буюу Сон Ги Хүн дахин өгөөшт тоглоомд оролцохоор болж, тоглоомын жинхэнэ удирдагчийг буулгаж авахаар шийдэж буй талаар харуулдаг.
Харин найруулагч Хван Дун Хёг энэ талаар "Шинэ бүлэг дээр өс хонзонгоор дүүрэн Сон Ги Хүн дахин тоглоомд оролцоно. Гэхдээ түүний төлөвлөгөө бүтэх болов уу даа? Тоглоомын удирдагч тийм ч амар нэгэн биш шүү дээ. Нэмж хэлэхэд, хоёрдугаар бүлэг илүү галзуу, мөн хэрцгий байх болно" хэмээжээ.
Жүжигчдийн бүрэлдэхүүнд хэн нэмэгдэх вэ?
Энэ удаагийн бүлэг дээр олон шинэ жүжигчид нэмэгдэж байгаа ба ихэнх нь А зэрэглэлийн, чадварлаг уран бүтээлчид байсан нь кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Тухайлбал харгис, хэрцгий дүрүүдээрээ танигдсан жүжигчин Пак Сун Хүн, BigBang хамтлагийн гишүүн T.O.P, мөн Sweet Home цувралаараа алдартай жүжигчин И Жин Үг, Пак Гюү Ён нар дүр бүтээхээр болжээ.
Анхны жүжигчдийн бүрэлдэхүүнээс хэн эргэн ирж байгаа вэ?
Хоёрдугаар бүлэгт мэдээж тоглогч 456 буюу жүжигчин И Жун Жэ, мөрдөгч залуугийн дүрийг бүтээсэн Ви Ха Жүн нар эргэн ирнэ. Мөн цувралын гол зангилаа болсон тоглоомын удирдагч болох жүжигчин И Бён Хүн болон хослолтой залуу буюу Гүн Юү нар дахин дүр бүтээх юм.
Цуврал цаашид үргэлжлэх үү?
Цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт саяхан дууссан бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 26-ны өдөр цацагдахаар товлогдоод байна. Цаашлаад гуравдугаар бүлэг нь 2025 онд гарахаар болсон төдийгүй энэ нь цувралын сүүлийн бүлэг байх болно гэдгийг кино багийнхнаас мэдэгджээ.
Эх сурвалж: Buro247.mn