2014 оны 9 сарын 08
Хятадын ”Байду” компанийн ухаалаг савх олон нийтийн сонирхлыг татаж байна. Энэ савх нь хоолонд агуулагдаж байгаа хорт болон хоргүй бодисын хэмжээг тодорхойлох бөгөөд та гар утасдаа аппликейшныг нь татаж авахад л ”ид шид”-ийг нь үзэх юм байна. Савхыг хоолонд дүрэхэд таны утсанд тэр даруй мэдээлэл ирэх нь. Эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн хэрэглээ болох ухаалаг савх хараахан худалдаанд гараагүй байна.