-
2024 оны 11 сарын 07
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
-
2024 оны 11 сарын 07
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII Экспо-д оролцохоор энэ сарын 4-ний өдөр явсан юм.
-
2024 оны 11 сарын 07
2025 оны төсөв хэд дахин тэлж, үргүй зардлууд нэмэгдэж байгааг иргэд эсэргүүцэж буй. Түүнчлэн УИХ-ын зарим гишүүд ч энэ асуудлаар гарын үсэг цуглуулж байгаа. Ирэх оны төсвөөс анхаарал татаж буй нэг зүйл нь 18.3 тэрбумын эрхийн бичиг. Энэ эрхийн бичгийг хүүхдүүдэд тарааж, соёл урлагийн арга хэмжээ үзэх болон бусад хөгжих боломжит дугуйлан секцэд явахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой гэх. Үүнийг ойлгож байгаа. Ийм эрхийн бичиг социализмын үед ч байгаагүй гэж зарим нэг УИХ-ын гишүүн хэлээд амжсан.
-
2024 оны 11 сарын 07
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хуралдааныг нээлттэй явуулах тухай мэдэгдэл гаргажээ.
-
2024 оны 11 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Тео Бүүн Хий тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2024 оны 11 сарын 06
Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилгоор салбар дундын Ажлын хэсэг байгуулагдсан.
-
2024 оны 11 сарын 06
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
-
2024 оны 11 сарын 06
Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажлын явцтай танилцав.
-
2024 оны 11 сарын 06
Ирэх оны төсөвт уг зардлыг 111 тэрбум төгрөг гэж төсөвлөсөн бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 4 дахин нэмэгдсэн байна. Томилолт болон зочны зардал 2020 оны улсын төсөвт 16 тэрбум төгрөгөөр төсөвлөгдөж байжээ.
-
2024 оны 11 сарын 06
УИХ-ын гишүүн Ч.Анар "Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд халдсан байж болохгүй санал санаачилга байна. Иргэний болон Дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол Тусгаар тогтнолын баталгаа" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
-
2024 оны 11 сарын 06
Тэрбээр "Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй" гэжээ.
-
2024 оны 11 сарын 06
Орон сууц гэдэг бол бидний зөвхөн амьдран суух байр гэхээс илүү хариуцлагатай, хамтдаа аж төрөхийн үндэс суурийг бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох үндсэн суурь үзүүлэлтийн нэг болохыг өнөөдрийн форумаар чухалчлан авч хэлэлцэж байгаад таатай байна.
-
2024 оны 11 сарын 06
Ерөнхий сайд БНХАУ-д ажлын айлчлал хийж буйтай холбогдуулан Засгийн газрын хуралдаан болохгүй.
-
2024 оны 11 сарын 06
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Каир хотноо болж буй Дэлхийн хотуудын 12-р форумд оролцож байна.
-
2024 оны 11 сарын 06
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буй нь тогтоогджээ. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл эрс нэмэгддэг байна.
-
2024 оны 11 сарын 06
2025 оны төсвийн зардлыг бууруулах зарчмын саналыг УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавиад буй.
-
2024 оны 11 сарын 06
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог энэ сарын 5-нд хүлээн авч уулзлаа.
-
2024 оны 11 сарын 06
Ажил хүлээлцсэн өдрөөс эхлэн "үг нь олдож, үхэр нь холдсон" сайд бол яах аргагүй Б.Чойжилсүрэн билээ. Эрчим хүчний сайдаар томилогдохдоо тэрбээр Засгийн газрын тэргүүнээсээ "утааг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх" гэсэн хоёр үндсэн үүрэг даалгаврыг авсан. Гэтэл тухайн үед "Аргална даа" хэмээн шулуухан хэлж байв. Гэвч тэр аргалах нь байтугай юу, юу ч үгүй өнөөдөртэй золгов. Харин иргэд хэзээ цахилгаан тасрах нь үл мэдэгдэх хотод утаан дундаа уугин сууж байна.
-
2024 оны 11 сарын 06
Энд нэг сонин зүйл бий. “Трафигура” группыг хохироосон түншээр зарлагдаад байгаа “Лекс Ойл” ХХК нь “Трафигура Монгол”-ын захирал асан Э.Жононбаяртай маш ойрын хамааралтай. 2012 оны наймдугаар сарын 12-нд байгуулагдсан тус “Лекс Ойл” ХХК -ийг Э.Жононбаярын нагац эгч Д.Эрдэнэтуул, нөхөр Д.Чинбат нар нь эзэмшдэг байсан.
-
2024 оны 11 сарын 06
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа