-
2018 оны 3 сарын 01
Хэдийгээр банкууд эсэн мэнд байгаа гэдэг дохиог төв банк өгч байгаа боловч шалгалтын цаана тийм ч сэтгэл хангалуун үлдэхээргүй асуудал хоцорсон гэдгийг зарим эх сурвалж хэлж байна.
-
2018 оны 3 сарын 01
УИХ-ын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн51 хувийг баталгаанд гаргаж, ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан тавьсан асуултын хариуг Засгийн газрын зүгээс энэ сарын 26-нд хүргүүлснийг хэвлэлүүд мэдээллээ. Хамгийн их анхаарал татсан хариулт энд байгаа, албан ёсны ямар хариулт сонсох бол гэдгийг нийгмээрээ сонирхож байгаа болов уу гэтэл сонирхолтой нь тэгсэнгүй. Гэхдээ хариулт дотор “сонин” үгүй байв уу гэвэл тийм биш. Засгийн газраас өгсөн хариултад гурван “тодорхой хариу” дурайж байв.
-
2018 оны 1 сарын 22
Улс орны хөгжил тусгаар тогтнолоо хамгаалах бодлого бүр өөр хоорондоо ялгаатай. Санхүү эдийн засгийн байдлаа тогтвортой байлгах нь тэдний гол үүрэг. Энэ асуудлыг хөндөн ярьж байгаа нь өнөөгийн Монгол Улсын төр, засгийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотой юм.
-
2018 оны 1 сарын 18
Засгийн газрын 100 хоногтойгоо золгож байна. Яаж тоолсныг бүү мэд, яг одоо ид үргэлжилж байгаа юм билээ. Монголын улс төрд У.Хүрэлсүхийн “цаг тоолол” айхавтар гоц гойд скандал авчраагүй ч зориг уриагаар дүүрэн, ажлын тайлангаас нь анзаарвал шударгаар хэлэхэд олон ажлыг үргэлжлүүлэн хийсэн Засгийн газар гэж тодорхойлж болох юм.
-
2018 оны 1 сарын 18
Гоё оронд муухай амьдраад байгаа тухай иргэнээсээ эхлээд Төрийн тэргүүн нь ч халаглах болов.
-
2018 оны 1 сарын 11
Ерөнхийлөгч утаатай тэмцэж, үүний тулд УИХ-тай ч тэмцэхээр болоод явчихав. Гэвч УИХ түүний албан бичгийг хэлэлцсэн боловч “Онц байдал зарлахаар хэмжээнд хүрээгүй” гэж үзжээ. Яавал онц нөхцөл байдал болох юм бол. УИХ-ыг тараана гэсэн нь “онц байдал” уу. Эсвэл “Онц байдал зарлах саналыг хүлээж аваагүй” нь УИХ-ыг тараахыг дэмжих шалтгаан уу.
-
2017 оны 12 сарын 27
Энэ удаа И.В.Сталины “Марксизм ба үндэстний асуудал” хэмээх суут бүтээлийг толилуулж байна. Учир нь Монголд үндэстний үзлийн тухай амаа цангатал ярих боловч түүний онолын үндэслэлийг мэддэг байтугай гадарладаг хүн бараг байхгүй. XXI зуун гарчихаад байхад аль дивангалавын Сталиныг яагаад орчуулсан юм ?
-
2017 оны 12 сарын 25
Дундад зууны тухай, за бүр наанадаж өнгөрсөн зууны гуч дөчөөд оны үйл явдал бүхий кино үзэж суутал гэнэтхэн гөлийтөл нь индүүдчихсэн, индүү нь ирмэгтэж, сүүдэртсэн дээлтэй нөхөр гараад ирэнгүүт, дээл нь орчин цагийн гялалзсан саатай хятад торгоор урласан бол үзэх ямар ч дур сонирхолгүй болоод, сувгаа солихоос аргагүй болж байгаа юм.
-
2017 оны 12 сарын 22
Энэ алиалагчийг одоо яг яах ёстой юм бол оо? Ямартай ч ” Энканто” спорт цогцолборыг нэг хэсэгтээ хүн орох аргагүй болгосон ”Бандааш” хочит Гантулга 25 дахь жилдээ зохиогдож буй ”Next stop” наадмын нэр хүндээр шал арчих нь.
-
2017 оны 12 сарын 22
Анзаараад байхад бид хүмүүсийн харагдах гадаад байдал хийгээд үзэгдэх үйлдлийг нь муулж, шүүмжлэх хандлага ихтэй. Халамцуу яваа нэгнийг “Ѳѳ энэ муу архичин” гэж хараах, гундуу яваа нэгнийг “Арчаагүй гэдэг нь” гэж зэвүүцэх, сайн бүсгүйд сэтгэл алдарсан нэгнийг “Завхарсан амьтан” гэж шүүмжлэх, сэтгэл хѳдлѳлдѳѳ автаад алдаа гаргасан нэгнийг “Гэнэн тэнэг” гэж шоолох, шаналалдаа дийлдээд бухимдан хашгирах нэгнийг “Галзуу солиотой” гэж дургүйцэх амархан ч, цаад үнэн учрыг хэн ч ойлгож мэдэрдэггүй. Гэсэн атлаа ѳѳрт нь адил үйлдэл тохиолдоход ойлгоогүйгээсээ болоод муулж хэлэлцэн, шоолж зэвүүцэхэд хэн ч дуртай байдаггүй. Дотроо дургүйцэх атлаа, ѳѳр нэгнийг муулж шоолоход бас эсэргууцдэггүй, харин ч идэвхтэй оролцох хандлагатай. “Хүний мууд дуртай”даа ч биш, зүгээр л бусад хүмүүс ч ѳѳртэй нь адил байгаад бага зэрэг баярлан тайвшрах тѳлѳвтэй. Бидний араншин юм даа.
“Ѳѳрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, ѳрѳѳлийн толгой дээрх ѳвсийг шоолох”, “Ѳѳрѳѳ ѳмдгүй байж, ѳрѳѳлийн ѳмдний цоорхойг шоолох” монголчууд бидний араншин. Хэн нэгнийг шүүмжилж шоолохоосоо ѳмнѳ, тэр хүний оронд ѳѳрийгѳѳ орлуулаад эргэцүүлж үзвэл… Тэсгэл алдсан тэвчээрээ номхотгох гэж уусан байж болох, үйлийн үрээ дааж дийлэлгүй гундуу явж байж болох, хүсэл сэтгэлийн хязгаараа тэнцүүлэх гэж сэтгэлийн жолоогоо алдсан байж болох, ухаан, туршлага нь дутаад алдаа гаргасан байж болох, багтарсан сэтгэлээ асгаж дундлах гэж хашгирсан байж болохыг бид мэдэхгүй ч ойлгох гэж хичээж болно. Хэн нэгнийг шоолж шүүмжлэн түүнээсээ болж хэрэлдэн маргалдаж байснаас ойлгохыг хичээгээд уучилж хандах нь хэн хэндээ сэтгэлийн амар амгалан, тайвшралыг авч ирдэг. Харин үүнээс болж уурлалдан хашгиралдаж, хэрэлдэн маргалдсанаас бүгдээрээ сэтгэлээ хиртээж, улам ихээр ядарна. Тэнэг мулгуу хүнд зүгээр л зам тавьж холдсон нь, түүнтэй түлхэлцэн маргалдаж, барилцан зодолдсоноос хамаагүй амар.
Цахим орчны бие биенээ шоолж, шүүмжилснээс үүдэлтэй харүүл маргаан, хоосон цэцэрхэл, хараал зүхлийг анзаарах бүрд сэтгэлд минь харуусал тѳрнѳ. Аливаа шүүмжлэлээс үүдэлтэй “алж хядах” заналхийлэл, ѳѳртэй нь санал нийлээгүй нэгнийг доромжлон дарамтлах, ѳѳрѳѳ учрыг нь ойлгоогүй мѳртлѳѳ бусдыг муу үйлдэлд уриалан турхирах хандлага дэндүү ихэсч байна. Үүний цаана “ямар зорилготой, хэн байна вэ?” хэмээн түгшин эргэцүүлэх үе ч зѳндѳѳ. Эрх мэдэлтнүүд, улстѳрчдийн гэм буруутайг тогтоон, хуулийн дагуу цээрлүүлдэг эрх зүйн тогтолцоог бий болгож чадаагүй буруутан нь бид ѳѳрсдѳѳ. Харин ийм тогтолцоог шаардах нь бидний үүрэг. Үүнээс бусад тохиолдолд, бусдын алдаанд тайван хандаж сурмаар. Чулууны ѳѳдѳѳс шидсэн чулуу, оногдохдоо хагардаг. Харин голын ус урсгал дундаа чулууг мѳлийлгѳнѳ. Цаг хугацааны урсгал хэн нэгний зѳв бурууг шүүдэг, ѳѳр хэн ч биш.
Хүмүүн бид тѳгс тѳгѳлдѳр биш болохоор алдаа гаргах тохиолдол зѳндѳѳ, бас алдаа гаргах ч эрхтэй. Хүн болгон ѳѳрийнхѳѳ “далан булчирхай”г тоочоод байдаггүй болохоор сэтгэл зүрхийг нь нээж харах, бусдад харуулах боломжгүй. Хэн нэгнийг шүүмжилж шоолохоосоо ѳмнѳ “Яасан юм бол?” хэмээн эргэцүүлж нэг боддог бол, “Ийм тохиолдолд би яах байсан бол?” хэмээн ѳѳрѳѳсѳѳ асууж харьцуулдаг бол, үзэн ядахаасаа ѳмнѳ ѳрѳвдѳж, уучилж ханддаг бол танд ѳѳрт тань их л амар болно доо. Ингэлээ гээд танд хохирох юу ч үгүй. Бусдын харагдах байдлын ѳмнѳ ѳѳрийн сэтгэл зүрхээ чагнадаг бол юутай сайн, юутай амар амгалан гээч. Хэн нэгнийг сэтгэлээсээ ойлгох тийм ч хэцүү биш дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 12 сарын 21
…Монголын улстѳр ялзарсан суурин дээрээ “ѳмхийрчээ”. Ойлгохыг хичээгээд ч, зѳвтгѳж бодох гээд ч Монголын улстѳрийн үндсэн тогтолцоо нь маш ихээр гажуудсан нь мэдрэгдээд байна. Энэ тогтолцоог үндсээр нь ѳѳрчлѳхгүй л бол, хувь хүнийг хичнээн харааж зүхээд юу ч ѳѳрчлѳгдѳхгүй юм байна.
-
2017 оны 12 сарын 20
”Бүх зүйлийг мөнгөөр худалдан авч болдог болго. Хайр дурлал, эх орон, эцэг эх, ёс суртхуун, шударга ёсыг хүртэл... мөнгөөр сольдог болго. Тэгсэн цагт бүгд мөнгөний эрхшээлд орох болно. Мөнгө хамгийн хүчтэй нь болно. Гэхдээ түүнээс хүчтэй нь бас бий. Тэр бол тэр бүхнийг эрхшээж буй мөнгийг эзэмшигч... Мөнгө бүхнийг дийлж байна гэдэг чинь түүнийг эзэмшигч бүхнийг дийлж буй хэрэг. Өөр бусад бүхэн бол мөнгөний өмнө юу ч биш. Өөр бусад нь бүгдээрээ зүгээр л сохор зоосны төлөө биеэ худалдахаар ирээд өмнө чинь шарвалзаж буй янхан адил болно. Тэгээд тэднийг тэр өндрөөс хараад, бахтайгаар тавлан инээгээрэй.
Тэр цагт мөнгийг эзэмшигч хамгийн адгийн урвагч байсан ч хамгийн үнэнч нь болж харагдана. Хамгийн өрөвдөх сэтгэлгүй шулаач, алуурчин байсан ч тэр хамгийн ариун нандин, өгөөмөр нь болж харагдана. Хамгийн ёс суртхуунгүй, бүдүүлэг, эрээгүй нь байсан ч тэр хамгийн нандин сайхан нь болж харагдах болно. Бүр хамгийн тэнэг нь байсан ч тэр бүхнээс өндөрт, жинхэнэ аугаа нь болно.
Мөнгөний аугаа их хүч нь ийм юм.
Тиймээс мөнгийг тахин шүтүүлж, бүхнийг аажмаар мөнгөний боол, уяаны гөлөг болго. Тэгээд хожмоо мөнгөний эзний өлмий дор шарвалзан хэвтэж байхад нь ”Алив ээ, та нарын өнөөх аугаа сайхан нандин сэтгэл, эрхэм дээд ёс суртхуун чинь хаана байна. Үнэн ёс, шударга журам чинь хаана байна” гэж асуугаад, юу гэхийг нь сонсоорой. Тэд хариуд нь юу хэлнэ гээч. Би урьдчилаад хэльчихье. Эдгээр асуултуудын хариуд ”Мөнгө, тэр бүгд чинь мөнгө л юм байна шүү дээ” гэж хэлнэ. Өөрөөр хэлэхгүй. Яагаад гэвэл тэдэнд тийм тохиолдолд өөр хэлэх үг байхгүй юм.
Мөнгө тийм л хүчтэй. Тэгэхээр мөнгийг эзэмшигч бол бүхнийг эзэмшигч, бүхнийг чадагч бурхан. Өөр бурхан гэж байхгүй. Үнэмшихгүй бол хайгаад үзэхгүй юу, мөргөөд, залбираад үзээрэй дээ. Мөнгийг эзэмшигч бүхнийг няц гишгэх болно. Мөнгийг хэн ч идэж чаддаггүй, харин бүгдийг идэж чаддагтаа мөнгөний аугаа их хүчин чадал нь оршиж байдаг юм.”
Нэгэн зохиолын маань баатар ийн өгүүлэх ажээ. Би өмнөөс нь юу ч хэлж чадахгүй, дэмий л ээрч, муурч, зүрх чичирэн салагнан сууж байх юм.
Бид хэрвээ өнөөдөр явж буй зам мөрөө эргэж эс харваас яг ийм агуулгатай ертөнц рүү хөл тавьж байгаа шүү. Тэгээд мөнгөний эзэнд оосорлуулсныхаа дараа гасалж гангинаад хэрэггүй юм. Тэр мөнгөний эзэд цаламаа аль хэдийнэ бидний зүг, Монгол Улсын зүг хаячихсан шүү.
Одоо ч мөнгөтэй байгаа цагт бүхнийг болгоно гээд хууль, шударга ёсыг гишгичээд яваа хүмүүсээ бид харж дэмий гаслахаас өөр юу хийж чадаж байгаа билээ? Залуу үе нь бүлэг бүлгээрээ мөнгөтэй л бол бусад нь юу ч биш гэсэн итгэл үнэмшлээр өсөж, хар тамхи, гэмт хэрэг, завхайрал, утга учиргүй зугаа цэнгэлт автаж явааг юу гэх вэ?
-
2017 оны 12 сарын 19
Mонголчууд бид багаасаа л ѳѳр хоорондоо уралдан ѳрсѳлдѳж ѳсчээ. Бага балчир насандаа хүмүүжлээрээ бус хов, гомдлоороо уралдана, дунд сургуульд мэдлэгээрээ бус дүнгээрээ уралдана, их дээд болон мэргэжлийн сургуулиудад ур чадвараараа бус дипломоороо уралдана, ажил дээр гарахаараа чин сэтгэлээрээ бус зусардлаараа уралдана, амьдрал дээр болохоор хэрэгцээгээрээ бус хэрэглээгээрээ уралдана.
-
2017 оны 12 сарын 18
Г.Номуундарь Сант, Орчлон, American болон British, International shcool of Ulaanbaatar зэрэг хөрсөндөө зохицоогүй, хөх тэнгэрээс өндөр төлбөртэй сургуулиуд төдийгүй манайдаа тусгай шахам математикийн 1, гадаад хэлний 23, орос 3-р дунд сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүдэд анхаарлын тэмдэг илгээв. 16 настай охиндоо архи согтууруулах ундаатайгаар төрсөн өдрөө тэмдэглэхийг зөвшөөрсөн ээж, аавын асуудал энд бас босч ирж байна.
-
2017 оны 12 сарын 14
Эмээ банкны үүдний модон сандал дээр суучихаад уйлаад л байх юм. Хүү охин хоёр нь аргадаж тойроод л...эмээгийн нулимс энгэр хормой дээр нь бөнжийтөл хөлдөх боловч ар араасаа усан дуслууд урссаар...охин нь түшиж босгоод хашаанаас гарахаар хөдлөв.
-
2017 оны 12 сарын 13
Дэлхийн хүн ам хэдхэн жилийн өмнө 3 тэрбум байснаа өнөөдөр 7 тэрбум давсан үед хамгийн эгзэгтэй асуудал УСНЫ ПРОБЛЕМ болчоод байгаа. Монголд бол ядуурал, ажилгүйдлийн “даяаршил” газар авсны шалтгаан ажлын байр,үндэсний үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжил, хотжилт, цөлжилт, хөгжлийн олон асуудал шийдэх гэсэн тулгуур ухагдахуунууд бүгд усны нөөц дээр очоод тулж байна.
-
2017 оны 12 сарын 10
ӨНӨӨДӨР үзэл сурталжсан намаас хамааралтай төрийг холбилж чадсан ч түүнээс долоон дор олигархжсан намаас хамаатай төрийг нэг мэдэхэд бий болгочихсон сууж байх нь тэр. Чонын амнаас гараад барын аманд орох лугаа адил.
-
2017 оны 12 сарын 10
…Аливаа улс орны хѳгжлийн хүнд хэцүү үед гадаадад цагаачлан гарсан иргэд нь ѳѳрсдийгѳѳ тодорхой түвшинд хѳгжүүлж чадаад, тэрхүү чадвар боломжоо эргээд эх орныхоо хѳгжилд зориулан хамтдаа хѳгжлийн ѳндѳр түвшинд хүргэсэн түүхэн баримтууд зѳндѳѳ бий.
-
2017 оны 12 сарын 05
УИХ-ын нэр бүхий гишүүд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн барьснаас хойш бараг нэг жилийн нүүр үзэх гэж байна. Одоогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна.
-
2017 оны 12 сарын 04
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-нд баривчилж, 3 хоног саатуулсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн саатуулах шаардлагатай эсэх тухай шүүхээр хэлэлцэх журмын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн арванхоёрдугаар сарын 1-нд үргэлжлүүлэх хорих шаардлагагүй гэж үзэн сулласан билээ.