"Та бусдаас юу авахыг хүсч байна, түүнийгээ бусдад өгч сур, хүмүүс таны төлөө юу хийхийг хүсч байна, түүнийгээ тэдэнд зориулан хийж сур" гэж миний нэг найз лекц уншдаг. Би энэ үгэнд их дуртай.
Өөрийн минь хийж буй бүх л үйлдэл сайн ч бай, муу ч бай өөрт минь ямар нэгэн байдлаар эргэж ирдэг, ирэхдээ өөр хүнээр дамжин ирдэг гэдгийг ухаараагүй байжээ. Амьдар ч буй энэ хорвоо ертөнцдөө юуг өгч чадна түүнийгээ л эргүүлэн авдаг гэсэн зарчмыг хожим нь ойлгож ухаарсан юм. Үүнийг би физикийн хичээлээс хөдөлгөөний гурав дахь хуулийг үзэхдээ илүүтэй сайн ойлгосон юм. Хөдөлгөөн бүрт тэгш болон эсрэг үйлчлэл байдаг. Үүнийг дорнын философчид карма гэж нэрлэдэг.

Яг л дэлхий нарыг тойрон эргэдэг лугаа адил өөрийн чинь үйл хөдлөл чамайг тойрон эргэлдэнэ. Үүнийг сайн ойлгох тусам сайн үйлсийн минь хариу нөлөө над дээр улам хурдан буцан ирж байх шиг санагдах болсон. Одоо би өдөр бүр хүмүүсийн төлөө сайн сайхан үйлс хийхийг хичээж, бусадтай найрсаг байдлаар хандаж харилцахыг чармайдаг болсон. Ингэж л би амьдралаа бусдын сайн үйлсийн төлөө ашиглах болсон юм.
Ингэснээр гайхалтай их баялаг надад эргэн ирсэн дээ. Хамгийн гол нь миний амьдрал илүү баяр баясгалантай болсон. Хүмүүс надад "Би аз жаргалыг хайж байгаа" гэж хэлэхэд би өмнөөс нь "Харин та энэ хорвоо ертөнцөд юуг өгч байна вэ" гэж асуудаг. Нэг удаа надтай уулзаж суусан залуу эмэгтэйн яриаг би санадаг юм. Эмэгтэй: "Нөхөр бид хоёрын харилцаа яагаад мухардалд орсныг ойлгохгүй байна" гэж хэлээд "Тэр маань намайг их л аз жаргалтай байлгадагсан, харин одоо чадахаа больсон гэж билээ. Эмэгтэй аз жаргалгүй байгаагийн шалтгаан нь өөрөө юм гэдгийг ойлгохгүй байлаа. Учир нь аз жаргалыг бид бусдаас олж авдаг юм биш, хэн нэгэн үүнийг танд өгдөггүй юм. Харин таны бусдыг хайрласан хайрын шууд харилцан хамаарлаас аз жаргал чинь бий болдог юм. Амьдралд ямар нэгэн юм дутагдаж, авья гэсэн зүйлээ авч чадахгуй болох үедээ амьдралд дөт зам байдаггүй гэдгийг ойлгох нь чухал. Иймээс амьдралаа өөрөө удирд. Амьдралд харин бүү удирдуул гэсэн гайхамшигтай сургамж санаанд минь буудаг.
Хүүхдүүддээ урьд өмнө зарцуулж байгаагүй цагаа зарцуулаад үзэцгээе. Даргадаа, хамт ажилладаг хундээ аль эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнд найздаа уурласан уураа илэрхийлэлгүйгээр өнгөрөөгөөд үзье. Тэгээд байдал яаж өөрчлөгдөхийг харцгаая. Өөрөө өөрийгөө болон бусдыг хайрла. Бусдыг хайрлах гэгч хүний амьдралыг хэрхэн баялаг болгодгийг харж амьдрах шиг сайхан зүйл үгүй байх аа. Хүнд өгсөн бүхэн, хүнийг хайрласан хайр, бусдад тусалсан тусламж, бусдын амьдралыг ивээсэн ивээл хайр, тэдэнд хэлсэн сайхан үгс бидэнд эргэн ирдэг. Яг одоо юу бодож, юу ярьж, юу хийж байгаа маань өөрт болон бусдын амьдралд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг санаж явцгаая.
АНУ-ын ерөнхийлөгч асан Албин Куулиж "Хүн хүлээн авсан зүйлийнхээ төлөө хэзээ ч хүндлэгдэхгүй. Хүндлэл гэдэг түүний өгсөн зүйлийн төлөөх шагнал юм гэж хэлсэн байдаг. Мөн алдарт Жон Максвелл "Өглөг бол хамгийн дээд төлөвшлийн амьдрал" гэж хэлсэн юм. Үнэн үг шүү.
Та чухам юунд хэрхэн итгэдэг вэ, тэр зүйл чинь таны амьдралыг сайн буюу муу тал руу эргүүлнэ. Энэ дэлхийн баян, хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Опра хэлэхдээ "Би 1950- иад онд Миссисипи мужид өсөж торнихдоо хүмүүс хар арьст хүмүүсийн тухай, эмэгтэйчүүдийн түхай, мөн ядуусын талаар юу гэж ярьдагт ер итгэдэггуй байлаа. Манай гэрийнхэн хар арьстнуудын азгүй хувь заяаны талаар ярихад нь би түүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, миний амьдрал тийм болохгүй гэдэгт итгэдэг байлаа" гэж өгүүлсэн байдаг.
Тэрээр "Би өөрөөсөө, гэр бүлээсээ бүр агуу Миссисипигээс ч том хэн нэгэнд хамаардаг гэдэгтээ итгэдэг байсан юм. Би Бурханы хүүхэд гэдэгтээ итгэдэг байлаа. Тийм учраас би юуг ч хийж чадна гэж боддог байв" гэж дурсан бичжээ. Намайг дөрвөн настай байхад өвлийн хүйтэн өдөр эмээ маань халуун усанд буцалгаж угаасан хувцсыг өлгөн хатааж байхыг нь харж зогссон тэр мөчийг ер мартдаггүй юм. Эмээ над руу хараад "Намайг энэ ажлыг яаж хийж байгааг сайн харж сурч ав. "Чамд нэг л өдөр хэрэг болно" гэж хэлэхэд нь дотроо "Үгүй дээ эмээ, надад ингэх хэрэг гарахгүй гэж бодсон. Энэ бодлоо би хэзээ ч мартдаггүй. Ил гаргаж эмээдээ хэлээгүй, өөртөө л үлдээсэн" хэмээн алдартай бүсгүй маань ярьдаг.
Үнэхээр ч хүн өөрийнхөө талаар юу гэж бодно, тэр бодол амьдралыг нь тодорхойлдог. Намайг хүүхэд байхад миний насны охид оёж хатган, лифчик бандаашаа хүртэл оёод өмсчихдөг байлаа. Энэ сайн зүйл боловч харамсалтай нь надад ингэх хүсэл ердөө ч төрдөггүй байв. Одоо миний ээж нэг зүйлийг үргэлж дурсан ярьдаг. Битүүнд “Ээжээ, би эдгээр зүйлийг хийж сурахыг хусэхгүй байна. Би том болоод эрдэмтэй чадалтай хүн болчихоод энэ бүхнийг дэлгүүрээс худалдаад авчихдаг болно. Надад үүнийг оёж сурсан байх хэрэгцээ байхгүй болно" гэж хэлсэн ажээ. Ээж маань үүнийг тод санадаг бөгөөд "Миний охин өөрийн ирээдүйг төсөөлж, бас өөрийнхөө амьдралд тийм итгэлтэй хүүхэд байж дээ" гэж ярих дуртай.
Заримдаа бид өөртөө итгэх итгэлээ өсгөх гэж арайхийн урагшаа алхаж байтал бидний дотор байдаг сүүдэр мэт дагадаг өөртөө үл итгэх юм уу өөр буруу зүйлд итгэх итгэл маань хойш нь татан чангаан зуурдаг.
Харамсалтай нь олон хүн өөрийгөө чадамж, авьяас билгээсээ доогуур үнэлж явдаг. Өөрийгөө чадахгүй гэдгийг өөртөө итгүүлж, бусдын тийм үгэнд урхидуулсан байдаг. Их сургуулиа төгсөөд дээд шүүхэд ажиллаж байхдаа би одоо байгаа байдлаасаа өөр түвшинд заавал очих ёстой гэсэн хүсэл эрмэлзэл надад үргэлж байдаг байсан. Яагаад гэвэл тэр үед амьдрал хунд байсан. Авдаг цалин маань маш бага. Хоолонд ч хүрэлцэхгүй. Шинээр хувцас авч өмсөх талаар бол мөрөөдөөд ч хэрэггуй. Оюутан байхдаа авсан нэг шар гутлыг би дахин дахин засуулан өмсдөг байж билээ. Одоогийнх шиг машинд сууна гэж байх биш. Дандаа явган таваргана. Их хурдан хурдан алхаж явдаг байсан надад гутал маань тэсэлгүй л муудчихна. Энэнээс сайн амьдрал надад заавал ирэх ёстой гэж итгэж, харин энэ байдлаасаа хэрхэн гарах вэ гэж би үргэлж боддог байлаа. Би Америк ч юмуу Европ ч юмуу явж үзэхсэн, газар үзэж, нүд тайлахсан, энэ хүнд байдлаасаа гарч, арай өөр түвшинд хүрэхсэн гэж маш ихээр хүсэн тэмүүлж байлаа. Тэр үед нэгэн сэтгүүл дээрээс өөрт минь маш хэрэгтэй тэр өгүүллийг олж уншсан юм.
Залуу бүсгүйчүүдэд зөвлөсөн тэрхүү энгийн бөгөөд агуу нэгэн зөвлөгөө амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн гэж хэлж болно. Тэр үед би өөртөө үлгэр жишээ болох эмэгтэй хүнийг дотроо хайж явдаг байлаа. Тэрхүү өгүүлэлд "Залуу эмэгтэй та өөрийнхөө даган дууриах, үлгэр жишээ болох тийм эмэгтэйг олж ав. Хэрвээ эргэн тойрноосоо хайгаад олохгүй бол киноноос, номноос ч гэсэн авч болно. Тэгээд түүнийг даган дууриа. Тэр хүн шиг амжилтанд хүрэхийг хичээн зүтгэ. Тэгвэл нэг л өдөр бусад залуу охид өөрийг чинь хараад даган дууриахаар сонгосон байх болно" гэж бичсэн байсан юм. Яг тэр мөчид би том мөрөөдлийг өөртөө тээсэн юм. Нэгэн цагт залуу охид намайг өөрийнхөө даган дууриах, үлгэр жишээ болгох эмэгтэй болгон сонгох болно гэдэгт итгэсэн билээ.
Тэгээд "Ажил хэрэгч эмэгтэй" гэдэг киноны жирийн нэг нарийн бичгийн дарга бүсгүй корпорацын захирал болтлоо дэвшиж буй тухай өгүүлдэг киноны бүсгүйгээс тухайн үедээ урам авч байсан. Би яг түүн шиг үсээ богино тайрч, буржгар шаргалдуу болгон костюм өмсөн итгэлтэйгээр алхах болсон. Спортоор эрчимтэй хичээллэн жингээ хаяж, англи хэл сурахыг амжилтынхаа эх үндэс хэмээн итгэж зутгэсэн. Ийнхүү зорилготой амьдарч байхад биеийнхээ жинд санаа алдан зовох, нөхөргүй байгаадаа шаналах зэрэгт цаг зарцуулах шаардлагагүй болсон юм. Өөртөө итгэнэ гэдэг ирээдүйдээ итгэнэ гэсэн үг. Ирээдүйдээ итгэнэ гэдэг нь яг одоо өнөөдөртөө төвлөрч, мөрөөдөл заавал биелнэ гэдэгт итгэсэн амьдрал юм. Хүсэл мөрөөдөлдөө итгэнэ гэдэг амжилтын маань ихэнх хувь биеллээ оллоо гэж узэх ундэстэй. Яагаад гэвэл итгэл бидэнд найдварыг өгдөг. Найдвар бидэнд үйлсийг өгдөг. Үйлс маань бидэнд үр дүнг авчирдаг. Энэ л амжилтын энгийн цикл юм. Цикл гэж хэлж байгаа минь учиртай. Үр дүн буюу тодорхой хэмжээний амжилт нь бидний итгэлийг улам өрддөг. Ингээд их итгэл, их найдвар, их үр дүнгийн харилцан хамаарал бий болдог.

"Үнэ цэнэ" номноос