Пол Симоны "Зөв цагт төрсөн нь" дууг сонсоход миний тухай дуулж байгаа мэт санагдаж байлаа. Тийм ээ, би өөрийгөө зөв цагт төрсөн нэгэн гэдэгт итгэдэг. Миний хүүхэд нас социализмын бидэнд өгсөн үнэт зүйл болох эх орон нутаг усаа хайрлах, нийгэмдээ хариуцлагатай амьдрах сэтгэлгээний үед өнгөрсөн. Бидний одоо мэдэрдэг шиг хайргүйдэл, гэмт хэргийн ертөнц тэр үед байдаггүй байлаа. Хэдийгээр зах зээлийн шуурганд туугдаж, оюутан ахуй үе маань хүнд нөхцөлд өнгөрч, тодорхой хугацаанд ядуу зүдүү байдал гэгч юу болохыг амсаж мэдэрсэн ч ардчиллын буянаар баруунд боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний бий болгосон хөгжил дэвшил, сэтгэлгээний өөрчлөлтийг эх орондоо авчрахын төлөө зүтгэх боломж надад олдсоныг гайхамшигтай хувь тавилан гэхээс би өөрөөр яаж хэлэхэв. 2005 онд Пенсилваний Филадельфид болсон нэгэн хүлээн авалт дээр Америкийн олон баячуудтай уулзаж билээ.
Тэнд ашигт малтмалын чиглэлийн хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай уулзаад та нар Монголыг сонирхооч, манайх ашигт малтмалын баялагтай орон шүү гэж хэлэхэд тэд Монголыг сонирхохгүй ээ хэмээн үл ойшоож билээ. Одоо би боддог юм. Тэр хүмүүс манай Ерөнхий сайд С.Батболд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн нэг өдрийн арилжааг нээн алх цохихыг, нэр хүндтэй уулзалт, форумуудад хундэт зочноор уригдан үг хэлж байгааг, Монгол өнөөдөр дэлхийн хамгийн их сонирхол татсан улс гүрэн болсныг хараад юу бодож суугаа бол. Өнөөдөр Монгол ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх улс орны тоонд зүй ёсоор орсныг харахад юу бодогддог бол гэж өөрийн эрхгүй санаанд орж ирдэг. Бид баялагтай орон. Харин зөв засаглал, зөв бодлогоор нийгмийн баялгаа зохистой ашиглан, баян ядуугийн ялгааг гүнзгийрүүлэлгүй, нийгмийн дундаж давхаргыг илүүтэй хөгжүүлснээр хүмүүс нь тархи нь гадагшаа урсдаг орон бус, харин хүн бүрийн ирэхийг тэмүүлдэг Азийн Америк болох нь гарцаагүй. Ийм л хувь тавилантай түүхэн үед амьдарч байгаагаараа бид азтай.
Бид эрх чөлөөт Монгол орны эрх чөлөөтэй иргэд. Эмили Дикенсон "Би боломжийг алдахгүй" гэдэг шүлэг бичсэн байдаг. Энэ нь харин надад маш их зүйлийг бодогдуулсан юм. Эрх чөлөөг өвлөнө гэдэг хүний төрөлхийн эрх, хүмүүс бидэнд зориулсан бутээл гэдэгт би итгэдэг. Тэр ч бүү хэл, бурхан бидэнд бурханлаг замаар явах эсэх талаар хүртэл сонгох эрхээр хангасан байдаг. Боолчлол, Талибан зэрэг аливаа бурангуй тогтолцоо харин биднийг бие биенээ үнэхээрийн үзэн ядмаар хувь заяатай хүмүүс гэдэгт итгүүлэхийг зорьж байдаг.
Бүх хүмүүс эрх чөлөөтэй байхыг хүсэн тэмүүлдэг. "Цорын ганц" гэдэг кино Америкийн хар арьстан боол эмэгтэйн эрх чөлөөнд хүрсэн түүхийг өгүүлдэг юм. Киноны баатар Сет эрх чөлөөт амьдралыг мэдрэхийг жинхэнээсээ хүсэн модон дундуур хэрэн явж байдаг. Гэвч дараагийн "аюулгүй байшинг" олохоор модон дундуур ингэж явахдаа харин эрх чөлөө бол эзэнгүй байхын ойлголт биш юм гэдгийг анх удаа ухаарчээ. Эрх чөлөө бол сонголттой байхыг хэлдэг ажээ. Кинонд Сэт эрх чөлөөнд хүрснийхээ дараа ийнхүү ярьдаг: "Энд ирсний дараа би хүүхдүүддээ илүү хайртай болсон шиг санагдсан" гэж хэлдэг юм. "Кентуккид байхад тэднийг хайрлах боломж ч гардаггүй байсан биз ээ. Би хөвгүүдийнхээ инээхийг сонсох дуртай. Эхэндээ тэднийгээ инээхэд нь ихэд айдаг байлаа. Хэн нэг нь тэдний инээлдэхийг сонсоод уурлах вий гэж. Дараа нь хэрвээ тэдний маань инээд хэн нэгнийг үнэхээр цухалдуулахад хүргэж байгаа бол тэр хүн өдрийн турш цухалдах болно гэдгийг санаад тайвширсан". Мөн " Би өглөө эрт босож энэ өдөр юу хийх вэ гэдгээ шийддэг. Төсөөлдөө, би өөрөө шүү дээ" хэмээн ярьж гардаг.
Эрх чөлөөт оронд амьдарч байгаа минь бид бүхэнд ямар сайхан бэлэг вэ! Би эрх чөлөөтэй төрсөн энэхүү бэлгийг баяр хөөртэйгөөр талархан хулээж авах хэрэгтэй гэдэгт огтхон ч эргэлздэггуй. Дэлхийн эргэн тойронд болж буй аймшигт явдлуудын тухай олон зуун түүхийг сонссоныхоо дараа би Монголд төрсөн эмэгтэй хүн бол энэ дэлхийн хамгийн азтай эмэгтэйчүүдийн нэг юм гэдгийг мэдэрч билээ. Иймээс сайн сайхан хувь тавилангийнхаа дагуу явж амьдралаа хамгийн өндөрлөгт нь хүргэ. Өөрөө өөрийнхөө амьдралын замыг сонгох эрхтэй байна гэдэг бидэнд өгсөн агуу их боломж мөн. Үунийг ашигла. Боломжийг бүү алд.

Өөдрөг хүн цөхрөл дундаас боломжийг олж хардаг бол
Гутранги хүн боломж дотроос цөхрөлийг түрүүлж хардаг
Угтаа бэрхшээл гэдэг шийдлээ хүлээсэн боломж юм.