Авто замын ослын 46.9% нь шөнийн 18.00-06.00 хооронд буюу үзэгдэлт хангалтгүй болсон үед зам дээрхи хөдөлгөөнд оролцогчид бие, биенээ харахгүйгээс үүдэн гардаг юм байна. Тэгвэл манай улсад одоогоор энэ үзэгдлийн эсрэг ямар нэг инженерийн шийдэл хийгдээгүйгээс орой үдшийн цагаар гарцаар гарч явсан явган зорчигч нар дайрагдаж амь насаараа хохирсоор байна. Харин бусад улс оронд харанхуй болох үед явган хүний гарцыг гэрэлтүүлэх ажлыг ийм байдлаар зохион байгуулжээ. Төдийлөн их зардал гарахгүй ч олон хүний амь насыг аврах хэрэгсэл гэдэг нь харагдаж байна.
Сэтгэгдэл (12)