Монголын урлагийн дунд үеийн төлөөлөл болсон “Шилдэг өнгө” продакшны жүжигчин МУСТА Г.Золбоотын тухай 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Монголын урлагийн дунд үеийн төлөөлөл болсон “Шилдэг өнгө” продакшны жүжигчин МУСТА Г.Золбоот 1989 онд УБДС-ийн кино драмын ангид элссэнээр түүний урлагийн хүн болох тэр дундаа жүжигчин болох гараа нь эхэлсэн гэж болно.
Баримт 2. Түүний ажил хөдөлмөрийн гараа “Армийн театр”-аас эхэлсэн гэдэг.
Баримт 3. Тэрбээр “Аянгын бороо” хэмээх Хятадын алдарт жүжгийн Жоу Чуны дүрийг бүтээж 2000 онд шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм.
Баримт 4. Түүнээс хойш өнөөг хүртэл алтан тайзаа, дэлгэцийн урлагаа орхиогүй билээ.
Баримт 5. Анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байсан бөгөөд урлагийн тогоонд 20 гаруй жил чанагдахдаа 40 гаруй дүр бүтээжээ. Гэхдээ энэ тоо зөвхөн дэлгэцийн бүтээлийнх нь.
Баримт 6. Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрийн дүрүүдийг нь оролцуулбал 130 –аад дүрийг бүтээж, амилуулсан гэх юм билээ.

Баримт 8. Түүний тоглосон уран бүтээлээс дурьдвал, “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээж “Овжин охид”, “Зугтаарай” кинонд туслах найруулагчаар ажилласан байдаг.
Баримт 9. Ихэвчлэн эерэг дүрд тоглодог түүнийг үзэгчид “Эерэг дүр”-ийн Г.Золбоот хэмээн нэрийдсэн билээ.
Баримт 10. Жүжигчин хүн аль ч салбарт хөрвөж чаддаг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг тэрээр сүүлийн 10-аад жил хошин урлагийн “Шилдэг өнгө” хамтлагт хүч үзэж буй.

Баримт 12. “Тусгай салаа” кинонд тоглосныхоо дараа тэрбээр бэлтгэл дэд хурандаа цолтой болсон бөгөөд формоо хааяахан өмсөж эрийн хийморио сэргээх дуртай гэсэн.
Баримт 13. Би өөрийгөө үйлийн үрийн төлөөс төлөхөөр муу юм хийгээгүй гэж боддог. Би үйлийн үрийн үрийн үр гэж байдагт итгэдэг хэмээв.
Баримт 14. Мөн тэрбээр хийж бүтээж байгаа ажил үйлс болгоноо дэнсэлж, үр хойчдоо муу үйлийн үр үлдээчих вий гэдгээс хүн бүр айж явах хэрэгтэй гэв.
Баримт 15. Золбоот залуугаасаа л Монголын сайхан эрчүүдийн тоонд багтдаг байсан. Одоо ч хэвээрээ.
Баримт 16. “Хэдий сайхан хүүхэн харахгүй өнгөрч чадахгүй ч өчнөөн жил ханилсан ханьдаа үнэнч хүн би” гэв.
Баримт 17. Жүжигчин маань мөн л төмөр хүлэг сонирхогчдын эгнээнд орно. Түүний сольсон машинуудаас хар бенз машиныг нь хүмүүс сайн мэдэх биз ээ.
Баримт 18. Тэрээр өөх алагласан маханд нугасгүй. Бүр цадчихсан мөртлөө сэтгэл нь ханадаггүй гэсэн шүү.
Баримт 19. Жүжигчин Золбоот эхнэр, 3 хүүхэдтэй.

Баримт 21. Тэрээр шуналтай. Бүх хүмүүстэй шуналтай гэдэг үгийг ч хүлээн зөвшөөрдөг.
Баримт 22. Золбооттой холбоотой нэгэн цуутай онигоо бий. Тэрээр айлыг сүм гэж андуурч орж бурханд нь мөргөчихөөд гарч байсан тухай хөгжилтэй түүх юм.
Баримт 23. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан билээ.
Баримт 24. Эцэст нь гэж хэлэхэд түүнийг сахал, үс нь ургасан түүхэн баатарлаг дүр “чимдэг” гэсэн шүү.

24tsag.mn
Сэтгэгдэл (42)