УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан тэрбээр энэ асуудлыг худал гүтгэлэг хэмээн мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
- АТГ-аас таныг шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл яагаад гарах болов оо?
- МҮЭХ-ны ээлжит бус их хурал болж, дараагийн ерөнхийлөгчөө сонголоо. Янз бүрийн хүмүүс энэ албан тушаалд өрсөлдөнө. Өрсөлдөхөөрөө өмнө ажиллаж байсан хүмүүсийн амжилтийг үгүйсгэж өөрсдийгөө товойлгох гэсэн хүмүүс гарч ирж байна. Ийм шалгаантай байж болно. Бас МҮЭХ-ний ерөнхийлөгчөөр ажиллаж байхаад энэ байгууллагын олон газар, өмч хөрөнгийг буцааж авах тал дээр олон тэмцэл хийсэн. Олон хүн үүнд гомдож, хүнд туссан байна. Ийм хүмүүсээс захиалгат мэдээлэл ирээд байна. Намайг АТГ-т өгнө гэж мэдэгдэл хийснээс өгсөн юм байхгүй л дээ.
- Та өмнө нь АТГ-т шалгуулж байсан уу?
- Үгүй. Өнөөдрийг хүртэл надад АТГ-аас ямар нэгэн бичиг ирээгүй. Манай МҮЭХ-ны жлын албанаас АТГ-аас асууж албан ёсоор мэдээлэл авсан . Ямар ч ийм мэдээлэл ирээгүй.
- Таны "тэр хүмүүс" гэж нэрлээд байгаад хэн, хэн багтаад байна вэ?
- Тэд бол өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан мөн энэ байгууллагаас том өмч хөрөнгө хувьдаа завшсан байсныг би буцааж МҮЭХ-ны харьяа болгосон хүмүүс байгаа. Би 5 жилийг ийм ажилд зарцуулсан юм шүү. Заримыг авч чадаагүй үлдээсэн байгаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн ордны ойролцоо гурван газрыг би буцааж авсан. Одоо тойруулаад хашаа хатгасан байгаа. Тэнд Баянгол дүүргийн захиргаанаас усан оргил барихаар төлөвлөсөн ч одоогоор эхэлээгүй байна. Хүмүүс тохижуулъя гэж байхад би зогсоож чадахгүй.
- АТГ-аас танд шалгуулах шаардлага байхгүй гэж бодож байна уу?
- Тэд намайг өгч чадахгүй. Хэн ч хүнийг гүтгэж болно. Тэдэнд боломж байхгүй. Урьд намайг Оюутолгойтой холбоотой, хятадуудаас "Бороо Гоулд"-аас мөнгө авсан л гэж байсан. Ер нь МҮЭХ-ны сонгууль болохоор худлаа хов жив ихэсдэг. Харж байхад хов жив бол хэд хоног шуугиад алга болчихдог. Тийм л юм. Санаа зовохгүй байна. Энэ АТГ-аас шалгаж байгаа гэсэн яриа хэд хоноод л намжих байх даа. Хувь хүний үүднээс шүүхдээд явах надад хэцүү байдаг. Дандаа л гомдолж бухимддаг, Би энэ ажлыг хувь хүний зүгээс биш МҮЭХ-ны олон зуун гишүүдэд өмчийг нь авч өгч байгаа ажил гэж харж байна. Би хэзээ ч тэрний хүүхэд, тэдэн оны ерөнхийлөгчийн хүүхэд авсан ийм газар авсан гэж зарлаж байгаагүй. Би шүүхээр л тэмцдэг. МҮЭХ-ны нэр хүндийг бодоод нэр, усыг нь хэлдэггүй. МҮЭХ-ны нөхдүүд дандаа хулгайч нар юм байна гэж бодогдуулвал байгууллагын нэр хүнд унана.
Би энэ ажилд ороход МҮЭХ жилийн 120 сая төгрөгийн орлоготой байсан бол одоо тэрбум болсон.
- Энэ их хурлаар та Ерөнхийлөгчийн ажлаа ахиад хийх үү, хүндэт Ерөнхийлөгч хэвээрээ үлдэх үү? гэдэгт гишүүдээсээ асууна гэж байсан. Энэ асуудал юу болов?
- "Тэр хүмүүс" намайг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байгаа. МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч бол цалин авахгүй, энэ байгууллагын унааг хэрэглэхгүй, ямар ч урамшуулал авдаггүй. МҮЭХ-ны ажилд би УИХ-ын гишүүний хувьд зүтгэх үүрэгтэй. Би ёс суртахуунаараа л энэ байгууллагад орхисон. УИХ-д хууль санаачлах эрхийг МҮЭХ өөртөө байлгая гэвэд надтай хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Би өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, хүн авахгүй, хүн халахгүй, мөнгөн дээр гарын үсэг зурахгүй.
-Та Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
- Цэцэд хандаж МҮЭХ-ны ерөнхийлөгч бол УИХ-ын гишүүн байж болно гэсэн хүсэлт гаргана. Яагаад гэвэл надаас хойшхи хүмүүс ингэж хохирч болохгүй. Би бол ёс зүйгээрээ ажлаа өгсөн. МҮЭХ бол төрийн бус байгууллага. УИХ дотор Төрийн бус байгууллагын гишүүн биш хүнийг олоод өг дөө. Бүгдээрээ нэг холбооны ерөнхийлөгч шүү дээ. Ийм инээдэмтэй байж болохгүй. Миний талд шийдвэр гарах байх аа.
- Хүндэт Ерөнхийлөгч болоод та ямар ажил хийв?
- Би Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Компанийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өргөн барьсан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг эмэгтэй гишүүд, иргэд их дэмжиж байна. Одоо Хөдөлмөрийн тухай хууль бэлтгэл шатандаа явж байгаа.
- МҮЭХ-ны шинэ Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг хэрхэн дүгнэж байна вэ?
- Энэ хүн 17 жил МҮЭХ-нд зүтгэж байгаа хүн надаас илүү энэ байгууллагыг мэддэг. Туршлагатай, сайн бэлтгэгдсэн хүн. Жирийн гишүүд дун намайг ажлаасай гэсэн хүмүүс байгаа. Дараагийн хүчтэй хүн, хүчтэй удирдагчид боломж олгох хэрэгтэй.

Сэтгэгдэл (22)